Сайн туршлагаа хуваалцлаа
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 6 мин

Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын хүсэлтийн дагуу “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр хэрэгжүүлж буй арга, аргачлал, сайн туршлагаа хуваалцлаа. Уулзалтаар “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн хэмжээнд эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, хянах, эрсдэлийн мэдээлэлд тулгуурлан байгууллагын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, тогтолцоо, практик туршлагыг танилцуулж, эрсдэлд суурилсан дотоод аудитын аргачлал болон дотоод аудитын эрсдэлийн системийн талаар мэдээлэл өглөө.

Нэгдлийн Эрсдэлийн удирдлага, хяналтын газраас байгууллагын хэмжээнд ISO 31000 стандартад нийцсэн эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр хэрэгжүүлж буй ажил, эрсдэлийн удирдлагын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилтын талаар танилцуулж, оролцогчид харилцан санал солилцлоо. Энэхүү уулзалт нь төрийн байгууллагын эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоог сайжруулахад чиглэсэн туршлага, арга зүй, практик шийдлүүдийг харилцан хуваалцсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.