Монгол Улсын тамирчин Шаравжамцын Энхийн-Одыг (Mike Sharavjamts) NBA-ийн Орландо Мэжик (Orlando Magic) баг албан ёсоор бүрэлдэхүүндээ нэгтгэж, "Exhibit 10" гэрээ байгуулсан байна.
Энэ нь NBA-ийн багууд залуу тамирчдыг өөрийн харьяа бэлтгэл хангагч баг буюу хөгжлийн лигт (G League) тоглуулах, эрхийг нь өөртөө үлдээх зорилгоор байгуулдаг, ихэвчлэн нэг жилийн хугацаатай, баталгаажаагүй хамгийн доод хэмжээний цалинтай гэрээ юм. Ш.Энхийн-Од энэ улиралд Osceola Magic багийн бүрэлдэхүүнд багтаж, NBA G League-т тоглоно. Хөгжлийн лигт тоглох хугацаандаа өөрийгөө сайн харуулж, ур чадвараа батлах боломж нээгдэж байна.
Орландо Мэжик баг түүний гэрээг "Two-Way" гэрээ (Үндсэн баг болон G League-ийн багт зэрэг тоглох эрх) болгон ахиулах боломжтой. Эсвэл NBA-ийн үндсэн баг руу шууд дуудагдан (call-up) тоглох бүрэн боломж нээлттэй хэвээр байна. Хэдийгээр шууд үндсэн багийн ростерт үлдээгүй ч, энэхүү гэрээ нь түүнийг NBA-ийн системд албан ёсоор орж, дэлхийн хамгийн шилдэг лигт хөл тавихад нь маш том гүүр болж өгч байгаа түүхэн алхам юм
Osceola Magic нь NBA-ийн Орландо Мэжик (Orlando Magic) багийн албан ёсны харьяа, хөгжлийн лигийн (NBA G League) баг юм.
Холбоотой мэдээ
-
12 цаг 31 мин
-
16 цаг 35 мин
-
18 цаг 10 мин
-
18 цаг 27 мин
-
19 цаг 43 мин
-
22 цаг 18 мин
-
Өчигдөр 08 цаг 52 мин
-
Өчигдөр 08 цаг 44 мин
-
Өчигдөр 08 цаг 30 мин
-
Өчигдөр 08 цаг 27 мин
-
Өчигдөр 08 цаг 27 мин
-
18 цаг 10 мин