УИХ-ын гишүүн С.Амарсайхан улс орны дотоод аюулгүй байдлын талаар дахин нэг мэдэгдэл гаргажээ. Тэрбээр өөрийн албан ёсны сошиал хуудастаа Хуулийн байгууллагын нэр, мөрдэс, төрийн эрх мэдлээр халхавчилсан авлига, хар тамхи, хууль бус алт олборлолт, ашиг сонирхлын сүлжээ Монгол төрийг аалзны тор мэт хэрэн барьцаалсныг үндсээр нь шалгаж, таслан зогсоож байж улс урагшилна. Монгол Улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна гэдгийг би өмнө нь олон удаа баримттай хөндөж байсан.
Өнөөдөр энэ бол хийсвэр сэрэмжлүүлэг биш. БОДИТ ЭРСДЭЛ.
Хар тамхи хүүхэд, залуусын ирээдүйг сүйтгэж байна. Хил дамнасан малын халдварт өвчин мал аж ахуй, хүнсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна.
Хууль бус алт олборлолт, наймаа томоохон ашиг сонирхлын сүлжээ болон тэлсэн. Хууль сахиулах байгууллагын нэр, эрх мэдлийг хэсэг бүлгийн хувийн мөрдөх, тагнах, хамгаалах хэрэгсэл мэт ашиглаж, төрийн шийдвэрт нөлөөлөх хэмжээнд хүрснийг зайлшгүй шалгаж тогтоох ёстой.
Үүний зэрэгцээ эрчим хүчний хомсдол, бензин шатахууны тасалдал, үнэ, өрийн дарамт, эдийн засгийн хүндрэл, стратегийн хангамжийн доголдол үргэлжилсээр байна.
Эдгээрийг хоорондоо хамааралгүй, тус тусдаа асуудал мэт харах аргагүй.
Энэ бүхэн төрийн чадавх, хууль хэрэгжилт, хариуцлагын тогтолцоонд ноцтой доголдол бий болсны илэрхийлэл.
Хүүхэд, залуусын хувь заяаг сорж буй хар тамхи, хууль бус алт олборлолт, наймаа, эрх мэдэл, албан тушаалын сүлжээ, эрчим хүч, шатахуун, эдийн засгийн бие даасан байдал энэ бүхэн дотоод аюулгүй байдлын асуудал.
Энэ бүхний суурь нь хууль сахиулах болон шүүхийн байгууллага хараат бус, шударга ажиллах явдал.
Тиймээс асуудлыг бүх түвшинд нэртэй нь, баримттай нь, сүлжээтэй нь ил болгож, хууль бус нөлөөлөл, эрх мэдлийн хана хэрэм, сүлжээг нураах ёстой.
Энэ бол хэн нэгэнтэй тооцоо бодох асуудал биш.
Монгол төрийн дархлааг сэргээх амин чухал асуудал.
Мөн Эх орон, ард түмнийхээ төлөө үнэнч шударгаар үүргээ гүйцэтгэж буй хууль сахиулах салбарын мянга мянган алба хаагчийн нэр төр, итгэл үнэмшил, хөдөлмөрийг хэсэг бүлэг дарга, хурандаа, генералын хууль бус ашиг сонирхол гутааж, уос орны аюулгүй байдлыг ганхуулах ёсгүй.
Хуулийн байгууллагыг хууль бус нөлөөллөөс цэвэрлэх нь шударгаар зүтгэж буй мянга мянган алба хаагчдаа хамгаалж, Монгол төрийн дархлааг бэхжүүлэх үйл хэрэг юм.
-
22 цаг 52 мин
-
Өчигдөр 16 цаг 28 мин
-
Өчигдөр 14 цаг 57 мин
-
Өчигдөр 14 цаг 52 мин
-
Өчигдөр 14 цаг 36 мин
-
Өчигдөр 13 цаг 20 мин
-
Өчигдөр 10 цаг 44 мин
-
Өчигдөр 10 цаг 41 мин
-
Өчигдөр 08 цаг 52 мин
-
Өчигдөр 14 цаг 52 мин
-
Өчигдөр 08 цаг 44 мин