Ц.БААТАРХҮҮ гишүүн бүлгийн даргын ТАМГЫГ хулгайлаалсан сурагтай
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 36 мин

Ц.Баатархүү, Д.Цогтбаатар нар АН-ын бүлгийн тамгыг авч зугтсан гэх мэдээлэл гарлаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр 10:00 цагт Чингис хаан танхимд эхэлсэн ч бүлгийн дарга О.Цогтгэрэл албан тушаалаа хүлээлгэн өгөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв.

Гэвч зарим гишүүн “гадаадад байгаа болон чөлөөтэй гишүүдээ оролцуулж, илүү өргөн бүрэлдэхүүнээр шийдвэр гаргах” санал гаргаснаар хурал хойшилжээ. Харин үүний дараа Ц.Баатархүү, Д.Цогтбаатар нар бүлгийн даргын тамгыг ширээнээс авч, нэгэндээ дамжуулан авч явсан гэх мэдээлэл гарч байна. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж тамгыг Ажлын албанд хүлээлгэн өгөхийг шаардсан ч дээрх гишүүд танхимаас гарч явсан гэх мэдээлэл байна.

АН-ын бүлгийн даргын тамга яагаад, хэний зөвшөөрлөөр авч явсан бэ? Тамга тойрсон энэ маргаан цаашид АН-ын бүлгийн удирдлагын асуудлыг улам хурцатгах шинжтэй байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.