Элчин сайд Б.Баярсайхан “Аичи-Нагоя 2026” Азийн наадмын соёлын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан “Японы сүмо бөхийн соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах” арга хэмжээнд 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр оролцов. “Уламжлалаа өвлөн, ирээдүй үедээ түгээе” сэдэвт тус хөтөлбөр нь Японы уламжлалт соёл болох сүмогийн түүх, өв уламжлал, онцлог болон сонирхолтой байдлыг дотоод, гадаадад сурталчлан таниулах зорилготой юм.
Энэхүү хөтөлбөрт Японы Олимпийн хорооны Ерөнхийлөгч С.Хашимото, Аичи мужийн захирагч Х.Оомура болон Нагоя хотын дарга И.Хиросава нар оролцож мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Япон болон бусад улс орны бөхчүүд хүчирхэг, хурдтай, далайцтай барилдаан, үзүүлбэрээ сонирхуулж, сүмогийн соёлын өв болон олон улсын хамтын ажиллагаа, соёлын солилцооны ач холбогдлыг олон нийтэд сурталчилсан ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
Энэхүү арга хэмжээг Олон улсын сүмо бөхийн холбооноос зохион байгуулсан бөгөөд Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал тус холбооны зөвлөхөөр ажиллаж, сүмо бөхийг дэлхий дахинаа сурталчлах, улмаар Олимпын наадмын хөтөлбөрт батлуулах томоохон зорилт тавин ажиллаж байна. Элчин сайд Б.Баярсайхан тус холбооны үйл ажиллагаа, санаачилгыг дэмжин ажиллахаа энэ үеэр илэрхийлэв.
-
1 цаг 35 мин
-
1 цаг 56 мин
-
16 цаг 16 мин
-
16 цаг 19 мин
-
21 цаг 2 мин
-
Өчигдөр 10 цаг 53 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Уржигдар 19 цаг 18 мин
-
Уржигдар 18 цаг 23 мин
-
Уржигдар 17 цаг 46 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин
-
Уржигдар 16 цаг 42 мин
-
Уржигдар 15 цаг 39 мин
-
Уржигдар 09 цаг 21 мин
-
Өчигдөр 10 цаг 53 мин
-
Уржигдар 08 цаг 16 мин
-
2026-10-05
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Уржигдар 19 цаг 18 мин
-
Уржигдар 09 цаг 11 мин
-
Уржигдар 09 цаг 21 мин
-
2026-10-05