Хүчингийн хэрэгт холбогдсон "Лектор" төвийн гүйцэтгэх захирал П.Эрдэнэтулгад зургаан жилийн хорих оноолоо

Өнгөрөгч гуравдугаар сарын 26-ны өдөр "Лектор" төвийн гүйцэтгэх захирал П.Эрдэнэтулгад холбогдох гомдол, мэдээлэл Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирсэн байдаг.
Хохирогч эмэгтэйн зүгээс уг хэргийг Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах “Маршал таун” хотхонд үйлдэгдсэн гэх утгатай өргөдлийг цагдаагийн байгууллагад гаргаж байсан юм. Тэгвэл уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ.
П.Эрдэнэтулгад холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газар хянаад, Эрүүгийн хуулийн 12.1.1-т заасныг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дагуу Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал болж өнгөрлөө. Прокуророос П.Эрдэнэтулгад долоон жилийн хорих ял төлөвлөсөн ч шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноох шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.