
Монгол улсын Засгийн газраас Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудын ар гэрт дэмжлэг үзүүлэх зорилгоор гаргасан шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүдэд олгож буй мөнгөн тэтгэмжийг Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа гардууллаа.