
Нотариатчийн мэргэшлийн шалгалтад оролцох хүсэлтэй хуульчдыг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12 цаг 00 минутаас 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд http://burtgel.mojha.gov.mn// хаягаар цахимаар бүртгэнэ.
Шалгалтад бүртгүүлэхэд дараах баримт бичгийг (PDF хэлбэрээр хавсаргах) бүрдүүлсэн байна.Үүнд:
- Нотариатчийн мэргэшлийн шалгалтад оролцохыг хүссэн өргөдөл /нотариатын аль тойрогт өрсөлдөж байгаа, таны мэдээлэл (овог, нэр)-ийг нийтэд ил болгохыг зөвшөөрч байгаа эсэх/;
- Иргэний үнэмлэх;
- Эрх зүйн бакалаврын диплом;
- Хуульчийн гэрчилгээ;
- Цээж зураг (сүүлийн нэг сарын дотор авахуулсан, албан хувцаслалттай /дүрэмт хувцастай байж болохгүй/, 3х4 хэмжээтэй);
- Оршин суугаа хаягийн лавлагаа (ТҮЦ машин, e-mongolia);
- Сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгийн тодорхойлолт;
- Төлбөр тушаасан баримт.
Бүртгэлийн хураамж 100,000 төгрөгийг “Хаан банкны 5304190455 тоот П.Бумжаа” дансанд тушаана. /Гүйлгээний утга хэсэгт овог, нэрээ заавал бичнэ/
Шалгалтыг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Дотоод хэргийн их сургуулийн байранд зохион байгуулна.
АНХААРУУЛГА
- Бүртгэлийн хугацаанд баримтыг дутуу бүрдүүлсэн, хугацаа хоцорсон тохиолдолд Нотариатчийн мэргэшлийн хороо материалыг нөхөж авахгүй бөгөөд программд бүртгэл хийгдэх боломжгүй.
- Нотариатчийн сонгон шалгаруулалтын системд өөрийн зураг болон мэдээллийг бүрэн гүйцэд оруулна.
- Нотариатчийн мэргэшлийн шалгалт нь сорил, бодлого, ярилцлага хэлбэртэй байна.
- Нотариатчийн мэргэшлийн шалгалтад оролцогчийн судалвал зохих эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
- Шалгалтын эхлэх, дуусах хугацаа, үр дүн болон бусад холбогдох мэдээллийг тус яамны /www.mojha.gov.mn/ цахим хаягаар тухай бүр нээлттэй мэдээлнэ.
Жич:Шалгалттай холбоотой мэдээллийг 51–263502 утсаар лавлана уу.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ
НОТАРИАТЧИЙН МЭРГЭШЛИЙН ХОРОО
-
19 цаг 58 мин
-
21 цаг 31 мин
-
Өчигдөр 11 цаг 20 мин
-
2025-04-25
-
2025-04-25
-
Уржигдар 12 цаг 09 мин
-
Өчигдөр 09 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 58 мин