Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Ж.Гончигсүрэнтэй угтан золгож буй модоэ луу жилийн өнгө, монголчуудын шинэлэх ёсны талаар хөөрөлдлөө.
Өвөлжөө тавлаг сайхан, буян номын үйл арвин их үү?
Өнөтэй сайхан өвөлжиж байна.
Морилон ирж буй луу жилийн өнгө хэр сайхан гарч байна вэ?
Жил бүр цаг тооны бичиг гардаг. Хаврын урь орсон өдрийн махбодийг тооцож, салан дагцал буюу үхэр зургаар шинждэг. Мөн тухайн гарч буй жилийн эзэн гараг, түшмэл гараг, цасан чихрийн амт, боовны үр гээд олон шинжээр үзэж болдог. Ирж буй жилийн ерөнхий шинжийг үхэр зургаас харвал шар өнгөтэй байгаа. Энэ нь өвс ногоо, тариа будаа элбэг байхыг, гэдэс омруу хэсэг нь улаан байгаа нь зуны дунд сараас их халах, хур бороо бага байх, хаврын эхэн сардаа салхитай байж магадгүй гэсэн ерөнхий шинж гарч байна. Үхэр хариулаачийг бас шинждэг. Нялхаст ээлтэй, ахмадуудад ширүүвтэр, залууст болгоомжтой байхыг анхааруулсан ийм жил гарах нь. Энэ жил ямар жил байх нь гарч буй жилээсээ бус хувь хүн танаас өөрөөөс тань шалтгаална. Та ямар үйл хийнэ, түүнээс шалтгаалтсан хариу ирнэ. Бие, хэл, сэтгэлийн үйл тань тэгш сайхан байвал зөв сайхан жил гарна. Бусдаас өө харахаас өмнө өөрийнхөө өөг зас. Тэгвэл тэгш сайхан болно. Би ийм засал гүрмэтэй, ийм ном уншуулна, ийм мэнгэтэй гэдгээ хийд орноор орж засуулж уншуулах нь хувь хүний үүрэг. Аврал өөрт чинь л бий.
Луу жилд онцгой засалтай ямар жилтнүүд байна вэ?
Шишид, дүнсэрийн заслуудыг хийлгэнэ. Мэнгэ голлох, суудлын заслууд, нарт дүрсмийн гурван заслуудыг л хийлгэчихвэл айх зүйлгүй.
Цагаан сарын баяр гэж яг ямар утга учиртай баяр юм бэ?
Энэ бол хахир өвлийг давсаны баяр. Хоёрдугаарт настан буурал, ахан дүүс, төрөл садангийн баяр. Бэлгэдлийн талаас нь үзвэл БЭЛГЭДЛИЙН БАЯР, УРГИЙН БАЯР гэж тодорхойлж болох юм. Монгол түмний ҮНДЭСНИЙ БАЯР. Үндэсний хувцас, дуу хуур, соёл бүхий л зүйлээрээ бахархах баяр. Монгол хүн болж Монгол нутагт төрсөний баяр. Хүмүүжил, соёлын гол баяр.
Залуу хүмүүс аав ээжийнхээ насыг хүндлэхгүй том том таваг засаг, тарган тарган ууц тавтх юм гээд шүүмжлэх юм. Яг бурханы ёсонд тэдий насныхан тэдэн үеэр, ахмадууд тэдэн үеэр гэсэн онол ном байдаг уу?
За яах вэ. Хүн өөрт байгаагаараа л таваг тариа, идээ будаагаа засна биз. Тэднийх тиймийг, эднийх ийм засна гэж хүний амьдралд орж болохгүй шүү дээ. Заавал том таваг зассанаараа сайн болчихгүй. Хамгийн гол сэтгэл. Энэ баярыг тэмдэглэж байгаа нь чухал.
За танд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
За баярлалаа. Монгол түмэн минь ирж буй луу жилдээ эрүүл энх байж, урт удаан наслаж, санасан хэрэг нь номын ёсчлон бүтэхийн өлзийтэ ерөөлийг өргөн дэвшүүлье.
-
4 цаг 57 мин
-
Өчигдөр 15 цаг 30 мин
-
Өчигдөр 15 цаг 25 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 41 мин
-
Өчигдөр 12 цаг 01 мин
-
Өчигдөр 10 цаг 15 мин
-
Уржигдар 17 цаг 56 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 18 мин
-
Уржигдар 13 цаг 22 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 59 мин
-
Уржигдар 12 цаг 57 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
Уржигдар 09 цаг 25 мин
-
Өчигдөр 15 цаг 30 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 13 цаг 22 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин