БААСАНД дуртай банкны захирал...
З.Батхуяг
Онцлох улстөрч
/
5 цаг 46 мин

Үнэн үг хэлсэн хүнд ХҮН ӨШТЭЙ, үхэр унасан хүнд НОХОЙ ӨШТЭЙ гэж Монголчуудын ярьдаг оргүй ч зүйл биш. Олон нийтийн хяналт, мэдэх эрхийг хэрэгжүүлэгч хэвлэл мэдээллийн байгууллгагаас “ХӨГЖЛИЙН БАНК”-ны удирдлагуудын зарласан тендер, санхүүгийн гүйлгээний ШИЛЭН ДАНСНЫ баримтыг эш татаж, асуудал хөндөж, алдаа магад гаргах вий, буруу зөрүү болох вий хэмээн анхууруулан, шүүмжилж бичсэнтэй АН-ын З.НАРАНТУЯА захирал эвлэрэхгүй байгаа нь хачирхалтай.

Малгай тавьбал манайх гэгчээр гудамжнаас Хөгжлийн банкинд ирчихээд өөрийгөө “ХАТАН ХААН” гээд сэтгэчихсэн бололтой. Барин тавин баримттай бичвэрийг үгүйсгэн өөрий соштал хуудсаараа “БААС НААХ ГЭЖ БАЙНА” хэмээн хачирлаж байгаа банкны захирал эмэгтэй өөрөө БААСАНД ДУРТАЙ эрхэм бололтой.

Зүв зүгээр хэвийн ажиллаж байгаа байгууллагынхаа вэб сайтыг өндөр үнээр шинчилнэ гэх, ажилчдынхаа компюьтерийг байс хийгээд л сольно гэх зэргээр ТӨСВИЙН МӨНГИЙГ үр ашиггүй, тэвчиж болох зүйлд хайр гамгүй зарцууллаа гэдгийг бичихээр УУРЛАЖ, боож үхэх нь холгүй байх шиг. Яг л АН-ын нэр дэвшилтийн сунгаанд тойроггүй хоцорчихоод “УУРЛАЖ, НАМААСАА ГАРЛАА” гэж маяглаж байсан шигээ самарч байна.

Монголын төр З.Нарантуяа гишүүнд ямар өртэй юм бэ... Гудамжны хэн ч танихгүй нэгэн байхад нь ГИШҮҮН болголоо, Ерөнхийлөгч нь ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ цол олголоо. Нөхрийг нь СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНД өндөр албанд олон жил ажиллууллаа. Адаг сүүлд нь өөрийг нь ХӨГЖЛИЙН БАНКНЫ захирал болголоо.

Даварсаар даварсаар дагвын оронд орно гэгчээр өчүүхэн албан тушаалдаа эрдэж байж ГОГДУУЛАВ даа, төр төмөр нүүртэй шүү. Гавьяатын тэмдэгээ гав дөнгөөр солих вий дээ, Загдхүүгийн НАРАНТУЯА захирал аа

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
2
1
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.55)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.