“МОН-АТОМ” –ын Д.ДАЛАЙЖАРГАЛ захирал 523 саяар “УРАНЫ ТӨСӨЛ” рекламдаж, 213 саяыг ТОМИЛОЛТОД үржээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 58 мин

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНФУ-д хийсэн айлчлалын хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд “УРАНЫ ТӨСӨЛ” хэрэгжихээр болж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 14 мега төслийн тэргүүн эгнээнд орж байв. Олны анхаарлыг ихэд татаж, судлаачид, нутгийн иргэдийг талцал хуваагдалд хүргээд буй билээ.

Тэгвэл энэ төслийг Монгол Улсын эрх ашгийг төлөөлж гүйцэтгэх компани нь “Мон-Атом” ХХК юм. Гүйцэтгэх захирал нь Д.ДАЛАЙЖАРГАЛ гэгч эрхэм бий. “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүнд байх тус компанийн нийт санхүүжилт буюу 2025 оны төсөв нь 1 тэрбум 706 сая төгрөг.

Энэ төсвийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдсэн стратеги, санхүүгийн удирдлагын газрын дарга Б.Батбаяртай 2025 оны 01 дүгээр сарын 01-нд “зээлийн санхүүжилтийн гэрээ”-г байгуулан 11% хүү төлж, оны эцэст барагдуулахаар тохирч авсан байна.

Харин дээрх мөнгөнөөс цалингийн зардалд 699 сая, НДШ төлөлтөд 87 сая, гадаад, дотоод томилолтод 213 саяыг, зар сурталчилгаа болон судалгаа хөгжүүлэлтэд 523 саяыг тус тус зарцуулсан байна.

Сүр дуулиан болж, олны анхаарлыг тадаад байсан “УРАН ОЛБОРЛОХ” төсөлд ийнхүү санхүүжилтийнхээ тэн хагасыг баржээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.