Ж.ЧИНБҮРЭН: Гадаадад эмчлүүлсэн иргэдийн эмчилгээний зардлыг хүүхдэд 50%, том хүнд 4-10 дахин нэмэгдүүлэн олгож байгаа
З.Батхуяг
Үйл явдал
/
4 цаг 35 мин

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар Эрүүл Монгол хүний эрхийн баталгааг хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл сонслоо. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэлдээ “ Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний зардлыг жилд хоёр сая төгрөгөөр хязгаарладаг байсан. Харин үүнийг халснаар 2024 онд нэг хүн дээд тал нь 203 сая төгрөгийн тусламж үйлчилгээ авсан. Даатгалаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлснээр эмийн үнийн хөнгөлөлт сүүлийн таван жилд 3.3 дахин өссөн. Мөн зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн иргэдийн эмчилгээний зардлыг хүүхдэд 50 хүртэл, насанд хүрэгчдэд 20 хүртэлх хувь болгож 4-10 дахин нэмэгдүүлсэн. Эрт илрүүлгийг 2025 оны наймдугаар сарын байдлаар 1,7 сая хүн буюу хүн амын 50,9 хүн хамрагдсан” гэв.

📌 Байнгын хорооны гишүүд эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны шинэчлэл, санхүүжилтийн ил тод байдлыг хангах чиглэлд асуулт асууж, хариулт авлаа. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтээс нэг ч хүнийг орхигдуулахгүй байх бодлогыг барьж байгааг салбарын сайд хэлж байсан.

📌 Үүний дараа хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ, байнгын болон түр хорооны тогтоол шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ. Тайланг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал танилцуулав.

📌 Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд эхний хагас жилийн байдлаар 21 хуулийн 94 заалтыг төрийн захиргааны найман байгууллага дунджаар 35.2 хувьтай хэрэгжүүлсэн байна. Үүнээс 33 хувь буюу 31 заалт хэрэгжсэн. 60.6 хувь буюу 57 заалт хэрэгжээгүй. 6.4 хувь буюу 6 заалтыг хэрэгжүүлэх хугацаа болоогүй гэж дүгнэсэн байна.

📌 Тайлантай холбоотой байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс төрөөс гаргаж байгаа хууль, тогтоомжийн заалтын хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжилж байв. Мөн салбарын уялдаа холбоог сайжруулж хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд бодитой арга хэмжээ авахыг санууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.