Монгол Улсын Засгийн газраас 2022 онд 217-р тогтоолоор “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийг үүсгэн байгуулж, компанийн нийт хувьцааны 34 хувийг төрийн өмчит “Эрдэнэс Баянбогд” ХХК-д эзэмшүүлж, үлдэх 66 хувийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Орчин үеийн дэвшилтэд технологид тулгуурласан аюулгүй, тогтвортой, нээлттэй, хариуцлагатай уул уурхай, цэвэр эрчим хүч, нүүрс химийн цогцолбор үйлдвэрлэлийг хөгжүүлэн, нийслэл, орон нутгийн эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулна гэсэн зорилготой уг компанийн гүйцэтгэх захирлаар Ц.ОРХОНТАМИР ажилладаг.
Үйл ажиллагаа явуулж, нийслэлд хөрөнгө орлого нэмэгдүүлэх уг компанийн удирдлагууд 2025 оны 10 дугаар сарын 14-нд 18 ширхэг булангийн ШАВ ТАВИХ үйлчилгээнд 14 саяыг зарлагаджээ.
Түүнчлэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Сангийн далай 1-р багт байрлах байрны засвар гэсэн утгаар “Мандан бадрах мэргэчүүд” ТББ-ын 5370133689 тоот данс руу 27 сая 920 мянган төгрөгийг 01 тоот гэрээний дагуу урьдчилгаа гэсэн утгаар шилжүүлсэн байна. Мөн дээрх ТББ руу “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА” гэсэн эдийн засгийн ангилалаар 12 сая төгрөгийг наадмын үеэр шилжүүлсэн байна.
3333515 тоот регистрийн дугаартай “Мандан бадрах мэргэчүүд” Төрийн бус байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 06-нд буюу одоогоос яг нэг жилийн өмнө үүсэн байгуулагдсан Батбаярын Бүрэнбаяр гэсэн иргэний “Үндэсний шагайн харвааг сурталчилан таниулах, түгэн дэлгэрүүлэх” гэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж.
Холбоотой мэдээ
-
5 цаг 20 мин
-
Өчигдөр 18 цаг 33 мин
-
Өчигдөр 18 цаг 23 мин
-
Өчигдөр 18 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 28 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 17 цаг 08 мин
-
Уржигдар 16 цаг 42 мин
-
Уржигдар 12 цаг 06 мин
-
Уржигдар 10 цаг 42 мин
-
Уржигдар 09 цаг 18 мин
-
Уржигдар 08 цаг 43 мин
-
Уржигдар 08 цаг 28 мин
-
2025-11-03
-
2025-10-31
-
Уржигдар 09 цаг 18 мин
-
Уржигдар 08 цаг 43 мин
-
Уржигдар 10 цаг 42 мин
-
Уржигдар 12 цаг 06 мин