Төрөөс биш НҮҮРСНЭЭС төрсөн ТЭРБУМТАН
Б.НОРОВНЯМ
Сэдэв, асуудал
/
7 цаг 49 мин

"Үндэсний статистикийн хороо" гэж сүржин нэртэй газар бий. Тус газрын дарга Б.БАТДАВАА түүний эхнэр Ц.АМГАЛАН нар 1.1 САЯ ТОНН НҮҮРС гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан тухай 2023 оны нүүрсний сонсголоор Б.ЭНХБАЯР сайд хэлж байв.

Түүний жилийн орлого: 171 сая байсан бол 165 сая болж, Гэр бүлийн орлого нь 3 ТЭРБУМ 318 САЯ байсан бол 3 ТЭРБУМ болж буурсан ч, 3 ТЭРБУМ 460 САЯЫН 6 орон сууц, 1 зуслангийн байшин, 4 авто зогсоолтой байсан бол 2 ТЭРБУМ 986 САЯ болж буурчээ.

Дотоодын банканд 9 ТЭРБУМ 790 САЯЫН хадгаламжтай, Гадаадын банканд 490 САЯ төгрөгийн хадгаламжтай болж, бусдаас авах авлага нь 1 ТЭРБУМ 373 САЯ болжээ.

Эм Би Эс Пи ХХК, Витри сэндс ХХК, Финко Инвестмент Партнерс ХХК, Манлай дорно ХХК, Очирманлай од консалтинг ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Боинг ХК, Беркшайр Хатвай ХК, Жи Пи Морган ХК, Майкрософт ХК, Тоёота Моторс ХК, Универсалсервис ХХК, Рио Тинто ХК, Коүпанг ХК, Аппле ХК, Майкрософт ХК ХК, Боеинг ХК ХК-иудаас ХУВЬ ЭЗЭМШДЭГ гэжээ.

Монгол улсын Засгийн газар, Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАР "БАЯЛАГИЙН ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭНЭ" гэдгээ зарлачихлаа.

Ажил хийж бус НҮҮРС зарж хөрөнгөжсөн энэ мэт агентлагийн дарга нараасаа эхлэх үү Б.ЭНХБАЯР сайд аа

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.