Иргэдэд хусам өгсөн ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН захирал эмэгтэй нь ӨӨРӨӨ ӨРӨМ хүртэж IPAD PRO, 178 саяар ТАНСАГ ТАВИЛГА АВЧЭЭ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 58 мин

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Монголчууд малаа тоолж чаддаг ч ДАРГАА ТООЛЖ ЧАДДАГГҮЙ” гэдэг үг гашуун боловч үнэн. Төр бол ДАРГА ҮЙЛДВЭРЛЭДЭГ л тогтолцоо аж. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Монгол хүн бүр байгалийн баялгаасаа хүртээлээ гэсэн автортай “Үндэсний баялгийн сан” ХХК-ийг байгуулж байв.

Төрд байгаа САНГУУД ер нь эрх баригчдын, дарга сайд нарын л ХАЛААСНЫ САН болдог нь нууц биш. ЖДҮ сан, ЭМД-ын сан, Хөдөлмөр эрхлэлтийн сан, Кино урлагийн сан, Боловсролын зээлийн сан зэргээс иргэдийн мэдээлэлгүй байдлыг далимдуулан ДАРГА НАР, ЭРХ МЭДЭЛТНҮҮД хэрхэн хулгай хийж болдог ЖИШГИЙГ САЙН МЭДНЭ.

Үүний адил ТОНУУЛЫН ЗАМААР тоос татуулан ирж буй нэгэн шинэ сан бол “Чингис хаан Үндэсний баялгийн сан” юм. Захирлаар нь Б.Тэмүүлэн гэдэг бүсгүй ажилладаг. Томилогдсоноосоо хойш чимээгүй байгаа энэ бүсгүй ТӨСВИЙН МӨНГӨӨР хотын төвд өндөр үнэтэй оффис түрээслэж, ТАВИЛГА, IPAD PRO, УХААЛАГ САМБАР, АСАР ТҮРЭЭСЛЭЖЭЭ.

Тухайлбал, 2025 оны 09 сарын 10-нд төсвийн 12 сая төгрөг зарлагадаж уул уурхайн 7 хоног арга хэмжээнд зориулж хоёр өдөр ашиглах “АСАР” түрээслэсэн.

БАРИМТ: 2025 оны 06 сарын 30-нд 39 сая төгрөгөөр Оффисын дагалдах тоног төхөөрөмж худалдан авсан.

БАРИМТ: “АНУН” ХХК-иас 178 сая 54 мянган төгрөгөөр ТАВИЛГА худалдаж авсан.

БАРИМТ: 2025 оны 04 дүгээр сард “САММИТ КОМПЮЬТЕР ТЕХНОЛОГИ” ХХК- иас 15 сая 600 мянган төгрөгөөр “Ухаалаг самбар” авсан.

БАРИМТ: “ХУТАГТ ТУЛГА ТРАНС” ХХК-иас 7 сая 580 мянган төгрөгөөр зөөврийн таблет зэргийг авчээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.