НЗДТГ-ын дарга Д.Амгалан Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
7 цаг 19 мин

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан Дэлхийн банкны Ус хангамж, ариутгах татуургын ахлах мэргэжилтэн, Төслийн ахлагч Жэймс Тэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн банктай хамтран Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй үерийн эрсдэлийг бууруулах, хотын ариутгах татуургын дэд бүтцийн чанар, тогтвортой байдлыг сайжруулах зорилгоор “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Төслийн хүрээнд 17 байршилд үерийн хамгаалалтын 102 км далан суваг, инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламжийг өргөтгөх, 50 км урт бохир усны шугам, худаг доторлогооны ажлыг хийх юм.

Энэхүү төслийн ТЭЗҮ болон нарийвчилсан зураг, төсөл боловсруулах Дэлхийн банкны 1.3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээр батлагдаж, 2025 оны 10 дугаар сарын 28-ны төсөл хэрэгжүүлэх гэрээг байгуулсан билээ. Өнөөдрийн уулзалтаар талууд цаашид авч, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.