Малчдыг дэмжих "ЦАГААН АЛТ" хөтөлбөрийн автор Загджавын МЭНДСАЙХАН
Сонгууль-2024
/
2024-06-14

Ардын Засгийн газарт Монголчуудын ХҮНСНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ төвөггүйхэн удирдсан сайд бол З.Мэндсайхан юм. Төрийн сайд байхдаа Монголчуудын ХҮНС ЭРҮҮЛ байх ёстой гэсэн зөв бодлогын хөрсийг бэлдэж, үрийг тарьж, төслийг нь бичиж байсан нь эдүгээ Ерөнхийлөгчийн ивээлд багтан, УИХ, Засгийн газрын дэмжлэгтэйгээр өргөн түмэнд хүрч, өрх бүрд хэрэгжиж байна. Энэ бол "ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ" хөдөлгөөн. Мал аж ахуй, газар тариалангийн салбарт Төрийн тэргүүний энэ бодлого зонхилох үүрэг гүйцэтгэж байгаа. Гол санаачлагч, зохиогч нь мөнөөх л З.Мэндсайхан сайд. Эмээлтэд зарагдаж байсан махны хяналтгүй, стандартгүй байсан худалдааг зөв голдиролд нь оруулж цэгцэлж чадсан нь бас түүний гавьяа. Одоо ХХААХҮЯ-ны махны экспортыг нэмэгдүүлэх бодлого түүний санаачилсанаар амжилттай хэрэгжиж буйг онцлох нь зүй.

 

Дараагийн нэг сэдсэн ажил нь "ЦАГААН АЛТ" буюу үнэгүйдэж, хог дээр шидэгддэг байсан АРЬС ШИР, ноос ноолуур, Хятад худалдаачдын мэдэлд шилжсэн МАХНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ шинэ бодлогоор дэмжиж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлд шилжүүлж, малчдыг орлоготой, иргэдийг ажилтай болгох төслийг хэрэгжүүлэхээр бодож сэтгэж, төлөвлөсөн нь саяхан УИХ-аар тогтоол болон батжиж хэрэгжихээр болов. "ЦАГААН АЛТ" хөтөлбөр бол хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт эрс өөрчлөлт авчирч, мах боловсруулах, экспортлох, сүү, сүүн бүтээгдэхүүний, арьс ширний, ноос ноолуурын олон үйлдвэр байгуулах, АЖ ҮЙЛДВЭРИЙН том төсөл. Үүний гол автор нь, санаачлагч нь яах арагүй ЗАГДЖАВЫН МЭНДСАЙХАН гарцаагүй мөн. Тэр хаана ч, хэний ч өмнө ХЭЛЭХ ҮГТЭЙ, ХИЙСЭН АЖИЛТАЙ төр түшилцэх МЭДЛЭГТЭЙ, бэлтгэгдэж чадваржсан, билүүдүүлж хатуужсан эр. МЭНД САЙХАН МОНГОЛЫН ТӨЛӨӨ З.МЭНДСАЙХНЫГ дэмжиж АРД ТҮМНЭЭРЭЭ ЯЛЪЯ!!

УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт МАН-аас нэр дэвшигч З.Мэндсайханы штабаас бэлтгэв

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.70.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.