АН-ын удирдлагууд ХҮНИЙ ҮХЛЭЭР УЛСТӨР ХИЙДЭГ хүйтэн цэвдэг бодлогоосоо хэзээ салах вэ...!!
Сонгууль-2024
/
2024-06-17

Улстөр гэдэг угаас ийм хүйтэн, хатуу байдаг учраас тэсэж гарсан нь л жинхэнэ улстөрч болж чаддаг. Энэ тусгай хэсэг рүү орж байгаа хүмүүс эхлээд нэр хүндгүй, дараа нь гэр эрээ цээргүй болдог.  Ийм харгис тоглоом дунд энгийн иргэн амь эрсдэж, золиос болж байгаа нь харамсалтай. Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б МАН-ын ухуулагчийн гарт зүй бусаар амиа алдав. Энэ нь хөдөө орон нутагт улстөржилт, намчирхал, талцал хуваагдал дээд цэгтээ хүрсэний баталгаа. Харамсалтай нь талийгаачийг тайван нойрсуулах ухаан АН-ынханд алга. Түүний үхлээр улстөр хийж, оноо авч байна. Ардчилсан намын С.Ганабаатар, Д.Ганбат, П.Мөнхтулга тэргүүтэй нэр дэвшигчид “ХҮНИЙ ҮХЛЭЭР УЛСТӨР” хийж яваа нь увайгүй, явуургүй зан юм. Ардчилсан намынхан угаас ХҮНИЙ ҮХЛЭЭР УЛСТӨР хийхдээ гаргууд. Тэд С.Зоригийн үхлээр, Г.Батхүү агсны үхлээр, сүүлд талийгаач Б-гийн үхлээр ийнхүү улстөрийн ашиг хонжоо хайж байна. Тухайлбал “Ардын нам АЛУУРЧИН НАМ”, “Ард түмнээ АЛЖ ЯЛАХ НЬ” гэх мэтээр эрх баригч намын нэр хүндэд хэт чиглэсэн, туйлширсан арга хэрэглэж байгаа нь нийгмийг улам айдаст автуулж байна. Энэ янзаар асуудал цааш үргэлжилбэл 2008 оны 07 дугаар сарын 01-ний хар өдрүүд давтагдаж ч мэдэхээр юм. Гол үймээнийг тухайн үеийн АН-ын удирдлагууд, залуучууд үүсгэж, улмаар таван хүний амиар тэр эсэргүүцэл намжиж байсан гэдгийг АН мартаж үл болно.

МАН-ын залуу дарга нар харин “улстөрч” болж өсөж, дэвжиж сурчээ. Л.Оюун-Эрдэнийн АН-ын байранд очиж уулчал гуйн эмгэнэл илэрхийлж буй үйлдэл, Д.Амарбаясгалангийн нэр дэвшигчээ эгүүлэн татах улстөрийн шийдвэр зэрэг нь эсрэгээрээ МАН-д олонхийн дэмжлэг, зөв үлгэрлэл гэдгээрээ эерэг байдал үүсгэв. Тодруулбал УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог, Хангайн бүсэд МАН-аас нэр дэвшигч, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллана гэж СЕХ-д бүртгүүлсэн П.О нь Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б-г МАН-ын гишүүдийн уулзалтад оролцсонгүй хэмээн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар амь насанд нь хүрсэн учраас нэр дэвшигч Г.Сайханбаярт улстөрийн ёс зүйн хариуцлага хүлээлгэн нэрийг нь татжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
2
Сэтгэгдэл: (4)
Таны IP: (3.22.70.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛ (122.201.31.101) 2024-06-18 15:18:35
7сарын 1 ний өдрийг бүү мартагтун Элбэгдорж Сосорбарам нарын эхлүүлсэн хар өдөр шүү Монгол ахан дүүс ээ
Иргэн (70.93.178.224) 2024-06-17 10:15:21
Энэ сайханбаяр гэгч нөхөр олон цэрэг амиа алдаж бхад огцруулах ёстой бсан бүр уих -д дэьшүүлдэг нь яаж бгаам хүрэлсүхийн хүн гэдэг топор сүх оюунэрдэнэд шахалт үзүүлж энэ сайханбаяр гээчийг байлгаад бсны гор хүрэлсүх өөрөө еөк байуж дүүгээ бас уих д дэвшүүлнээ хязгааргүй шуналтай нөхөр жэнкогийн хамсаатан
0 1 Хариулах
Буриад зон (122.201.31.101) 2024-06-17 10:15:21
7сарын1ний үйл явдал давтагдах вий дээ түмэн олон минь Элбэгдорж Сосорбарам нар 2008 оны 6сарын 29ний орой машин дээр цагаан хоолой байрлуулчихсан хүмүүс цугларч байсныг би тодхон санаж бна Маргааш нь ямар айм шигтай өдөр боллоо доо Монголчууд бүү мартагтун !!!!!
Чинзориг (202.179.25.71) 2024-06-17 09:18:21
Хүний үхлээр улс төр сонгууль хийдэг нам чинь Ардын Нам шүү дэ!