Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Монгол төрийн ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН гол багана нь Э.БАТШУГАР байх болно
Сонгууль-2024
/
2024-06-19

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн 11-р тойрог Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчдийн хамт иргэд сонгогчидтой уулзлаа. “Авлигын эсрэг хийж байгаа тэмцлийг үргэлжлүүлэхийн төлөө, Монгол Улсын ирээдүйн хөгжлийн төлөө бидний багийг дэмжээрэй" хэмээн уриалаад энэ удаагийн сонгууль АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ байгаад зогсохгүй ШИНЭ 30 ЖИЛИЙН ЭХЛЭЛ байх болно гэдгийг Ерөнхий сайд онцлов.

Энэ үеэр   “2020 оны УИХ-ын нөхөн сонгуулиар Э.Батшугарыг Улсын Их Хурлын гишүүнээр сонгосон Сонгинохайрханчууддаа талархал илэрхийлье. Та бүхний сонголт зөв байсан гэдгийг хэлмээр байна.  Э.Батшугар парламентын гишүүн болоод цахим байнгын хороог амь оруулж чадсан. Анх цахимжилтын асуудлыг ярихад олон хүн эсэргүүцэж, байнгын хороог хэн төлөөлөх вэ гэдэг асуудал яригдсан. Харин шинэ залуу парламентын гишүүн, Сонгинохайрхан дүүргийн элч төлөөлөгч Э.Батшугарт хариуцуулаад үзье гэж бодсон. Э.Батшугар өндөр боловролтой залуу.  Энэ богино хугацаанд цахим үндэстэн болох эрх зүйн хүрээнд 109 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, батлуулж чадлаа. Үүнд Э.Батшугарын банкны системийг өөрчлөх том концепц ихээхэн тус болсон гэж үзэж байгаа. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хэмжээнд томоохон бодлого процесс дээр Э.Батшугар өндөр түвшний манлайллыг үзүүлж чадсан.

Мөн Э.Батшугарыг дэмжсэн Сонгинохайрханчуудын дэмжлэг сонгогдсон цагаас өнөөдрийг хүртэл хоёр дахин өссөн байна. Энэ нь тойргийнхоо иргэдтэйгээ ойрхон ажиллаж байна гэсэн үг. 20 минутын хотын том концепцийг “E-Mongolia” системтэй хамтатган цахим эдийн засгийг бий болгох, хиймэл оюун ухаанд тулгуурлаж их хотыг төлөвлөх  энэ үйлст хамгийн хүчтэй дуу хоолой байж чадах хүн бол Э.Батшугар. Тийм учраас өнөөдрийн энэ цахимжилт бол түүний улс төрийн карьерын эхлэл цэг. Маш их ирээдүй, өсөх нөөц бололцоотой цаг цагаар өсөж байгаа залуу улстөрч.Түүнд ирээдүйн том боломжууд бий болж байна гэж хардаг. Тиймээс Э.Батшугарыг төлөөллөөр сонгосон нь Монгол Улсын төр, ялангуяа цахимжилт, шилэн ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсан гэдгийг Сонгинохайрханчууддаа дахин хэлье” гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.70.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.