Монгол улсаас Бельгийн Хаант улсад суугаа элчин сайд Л. БОЛД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН төлөөллийг хүлээн авч уулзлаа

Бизнес уулзалтыг нээж Элчин Сайд Л.Болд болон Европын Парламентын гишүүн асан н.Иштван Ехели нар хүрэлцэн ирсэн ЖДҮ эрхлэгчдэдээ амжилт хүсч үг хэллээ.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Арга хэмжээний хүрээнд ЖДҮ төлөөлөгчид Бельгийн ноос, нэхмэл, хувцас загвар, бусад салбарын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн төлөөлөгчидтэй харилцан мэдээлэл солилцож, туршлага хуваалцлаа.

7 хүн, хичээл хийж буй хүмүүс ба ширээ нарын зураг байж магад

Уулзалтаар Монголын талаас Монгол Улсын бараа, бүтээгдэхүүнийг Европын зах зээлд таниулах, хөрөнгө оруулагч татах, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн туршлага судлах боломжийн талаар харилцан санал солилцлоо.

10 хүн нарын зураг байж магад

Түүнчлэн, Монгол Улсын ЖДҮ эрхлэгчид БЕНЕЛЮКС дэх Монголын Бизнес консулын удирдлагуудтай уулзаж өөрсдийн бараа, бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах, таниулах боломжуудын талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцож, цаашид хамтран ажиллахаар тохиров

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.231.219.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.