Улиран одож буй 2024 онд Монгол улсын нийгэм, эдийн засаг, улстөр, геополитик бүхий л салбарт эрс өөрчлөлт, өсөлт гарсан томоохон бодлого шийдвэрүүд өрнөлөө. Эдгээрээс оны онцлох улстөрч, онцлох үйл явдал, оны онцлох шийдвэрүүдийг тоймлон хүргэж байна.
ТАВАН ТИВИЙН хүн ардын өмнө МОНГОЛЫН нэрийг ЗУРГААН ОЛИМП ДАРААЛАН цуурайтуулсан Б.СЭР-ОД гавьяат
Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од таван тивийн хүн ардын спортын их наадамд эх орноо ЗУРГАА ДАХЬ ОЛИМПДОО хурдаа сорилоо. Б.Сэр-Од гавьяат анх 2004 оны Афины олимпод оролцсон бөгөөд түүнээс хойш 2008,2012,2016, 2020, 2024 оны олимпод дараалан оролцоод байгаа юм. Мөн тэрбээр Хөнгөнатлетикийн ДАШТ-д ( хоёр жилд нэг удаа болдог) нийтдээ 9 удаа оролцсон ховор амжилтын эзэн бөгөөд Ази тивийн марафон гүйлтийн АШТ-ий аварга, мөнгөн медаль, Зүүн Азийн наадмын мөнгөн медаль, БНХАУ, Япон, Их Британид болсон марафонд түрүүлж, Лондон, Берлин гээд дэлхийд зартай “ Их хурд”-д эхний 10 -т шалгарч байв. Түүнийг гэргий О.Оюунтуяа нь дасгалжуулдаг.
Данийн Копенхаген хотноо тавдугаар сарын 5-нд явагдсан “Парис-2024” олимпын эрх олгох марафон гүйлтийн төрлөөрх сүүлийн тэмцээнд хурд сорьсон гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19.25 цагийн амжилтаар 14 дүгээр байрт бариалж олимпын наадмын эрхээ баталгаажуулсан нэгэн. Харин Парисын олимпын наадамд 42 настай Б.Сэр-Од 2:42:33 хугацаагаар 71-р байр эзэлсэн.
Тэрбээр Говь-Алтай аймагт 1981 онд төрсөн. 1997 оноос хойш хөнгөн атлетикаар хичээллэж байгаа, ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны тамирчин. Цагдаагийн офицер цолтой нэгэн. 43 насандаа зургаа дахь олимпын наадамдаа оролцож, тамирчин хүний тэсвэр тэвчээр, өндөр бэлтгэл сургуулилт, хичээл зүтгэл ямар амжилтад хүрч болдгийг өөрийн биеэр нотлон харуулж байна. Түүний нөр их хичээл зүтгэл, тууштай байдлыг олон улсын хэвлэл мэдээллүүд аль хэдийн онцлоод байгаа билээ. “Парис-2024”- зуны олимпын наадамд Монгол Улсын тугчаар өдгөө 6 дахь олимпын наадамдаа өрсөлдөх гэж буй шилдэг марафонч, Монгол Улсын гавьяат тамирчин П.Сэр-Од, анхны олимпын наадамдаа өрсөлдөх “тийз”-ээ захиалсан боксын спортын олон улсын хэмжээний мастер О.Есүгэний хамт оролцсон нэгэн юм.
-
Уржигдар 17 цаг 48 мин
-
Уржигдар 13 цаг 58 мин
-
Уржигдар 12 цаг 33 мин
-
Уржигдар 12 цаг 30 мин
-
Уржигдар 09 цаг 27 мин
-
Уржигдар 09 цаг 25 мин
-
2025-01-23
-
2025-01-23
-
Уржигдар 13 цаг 58 мин
-
2025-01-20