Эрдэм номоор бялхаж, ИХ ЗАСАГААР овоглосон Ардын багш НЯМ-ОСОР “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” боллоо
З.Батхуяг
Нийтлэл
/
2024-12-28

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.  Нийгэм, эдийн засгийн шилжилтийн үед анхны хувийн аж ахуй нэгжийг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь өргөжүүлэн, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, боловсрол, хэвлэл мэдээллийн салбарт олон зуун ажлын байр бий болгон, дээд боловсролтой мэргэжлийн хүний нөөц бэлтгэх үйлсэд манлайлж, Монгол Улсын түүх, ёс заншлыг судалж, эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвин, иргэдийг соён гэгээрүүлэх, залуу үеийг сурган хүмүүжүүлэх, эх орноо хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж буй “Их Засаг” их сургуулийн ректор, Ардын багш, доктор, профессор Намсрайн Ням-Осорт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

1980-1987 онд ЗХУ-ын Москва хотод Комосомолын дээд сургуулийг түүхийн багш, хүмүүжлийн арга зүйч мэргэжлээр төгссөн. 1987 оноос Хэнтий аймагт Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажилласан. 1991 онд “Хүннү” ХЭАА байгуулсан.1992 онд “Зар бичиг” анхны хувийн сонин байгуулсан. 1998 онд Цэргийн их сургуульд хууль зүйн ухааны магистр, 1995-1998 онд Улан-Үдэ хотын Буриадын их сургуулийн аспирантурт суралцаж 'XIII зууны Монголын нийгэм, эдийн засгийн амьдралд Их Засаг хуулийн үзүүлсэн нөлөө' сэдвээр докторын (Ph.D) зэрэг хамгаалсан Монголын түүх судлалын салбарын өмнөө барьдаг, тэргүүлэх эрдэмтийн нэг юм.

Тэрбээр 2021 онд Орчин цагийн боловсролын салбар үүсэн бий болсны 100 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын багш цол хүртэж байсан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.9.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.