
Цагийн сайханд УИХ-ынгишүүн М.БИЛЭГТ, ХСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.ЧИНБҮРЭН хоёр нэг хэсэг эгч дүүс шиг л ижилдэн дасаж, ХАВДАР гэх аймшигт мангасын өмнөөс “ХҮЧЭЭ НЭГТГЭН” тэмцэж байсан сан. Аливаа зүйлс хувьсан өөрчлөгддөг. Үүний адилаар Ж.ЧИНБҮРЭНГИЙН шунал аажим аажмаар “хорт хавдар болж” дотор сэтгэлийг нь бүрхэж, сайн эгчтэй нь АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ ҮҮСГЭСНЭЭР эдний харилцаа одоо “хонь чоно” болчихсон.
М.БИЛЭГТ мэдээж бизнес хийж байгаа хүн АШИГ ОЛОХ гэх нь ойлгомжтой. Угаас бизнесийн зарчим энэ. Харин Ж.ЧИНБҮРЭН бол тангараг өргөсөн эмч хүн. Хүний гавьяат эмч шүү. Яг нарийн, барин тавин баримт байхгүй ч Ж.Чинбүрэн эмчийг “ХАВДРААР БИЗНЕС ХИЙДЭГ” гэлцдэг. Магадгүй л юм. 2024 онд Гавьяатын тэмдэг зүүснийхээ дараа нэр цэвэр, мөр бүтэн, ариун цагаан үйлстэн хэмээн цоллуулан байж Баянзүрх дүүрэгт МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж гишүүн болсон. “Бүх Монголоо эмчилнэ” гэсэн уриатай байсан ч лав таван жил боллоо. Эмчлэгдсэн иргэн цөөхөн. Харин ХАВДРЫН УЛМААС ТЭНГЭРТ ДЭВШСЭН ИРГЭДИЙН ТОО л эрс нэмэгдэв.
ХСҮТ-ийн захирал байхдаа М.БИЛЭГТИЙН барьсан “ЭНЭР МЕД” эмнэлгийн барилгыг төрд авч, хавдрын эмнэлгийн ачааллыг бууруулж, улмаар орчин үеийн тав тухтай орчинд иргэдээ хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлье гэсэн зорилготой байсан бол тэр зорилго нь замхарч өөрөө гишүүн болж, эрх мэдлийн бялуунаас амсав. Гишүүн болсон ч ХСҮТ-д “төлбөртэй хагалгаа” хийж, түүнээсээ хувь хүртэж, өөрийн найз Н.Эрдэнэхүүгээрээ хамгаалуулан нэг хэсэг жаргаж байв.
Одоо бүүр бяр сууж, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД болчихсон гүйж яваа. Эмчийн хувьд сайн уу, гэвэл тийм. Монголдоо л гарын хуруунд багтах хэмжээний МЭДЛЭГ, ТУРШЛАГА, ЧАДВАРТАЙ, СЭТГЭЛТЭЙ ЭМЧ. Харин сайд хийж салбар удирдах, хагалгаа хийж мөнгө олох хоёр бол тэс өөр ажил.
Эрүүл мэндийн сайд болсноосоо хойш ХАВДРЫН ЭМНЭЛГЭЭРЭЭ л лав шагайгаагүй нь учиртай байх. Өмнхөх сайд Т.Мөнхсайхныг УИХ-ын чуулганы индрээс байнга хэл амаар өдөөн хатгаж, буруутган шүүмжилж, хир нааж, бохиртой хутгаж, хэрэлдэн тэрсэлдсээр байгаад өөрөө суудлыг нь авч, тамгыг нь атгасан. Гэвч сахил хүртээд шал дордов гэгчээр “УЛААНБУРХАН” халдварт өвчин эрчимтэй дэгдэж нас барагсдын тоо 10 хол давав. 12 мянга 600 орчим хүүхэд өвдөөд байна. Үүний эсрэг бодлогын яг ямар шийдвэрийг Ж.Чинбүрэн сайд гаргасан нь тодорхойгүй хэвээр. Засгийн газрын нөөц сангаас ТАВАН ТЭРБУМ ТӨГРӨГ гаргуулсан ч ямар горимоор, яаж зарцуулж байгаа нь бас л ил тод биш хэвээр. Ядаж байхад яр гэгчээр “Эрдэнэсийн найрамдал” зусланд амарч байсан хүүхдүүд ХООЛНЫ ХОРДЛОГОД НЭРВЭГДЭЭД сүйд. Заримынх нь биеийн байдал нэн хүнд байхад Ж.ЧИНБҮРЭН сайд яаралтай арга хэмжээ авахгүй, хөндлөнгөөс ажиглаад л сууж байгаа нь гайхалтай.
Түүнд УЛААНБУРХАНЫГ дарах нарийн төлөвлөгөө алга. Энэ талаар бодож байгаа зүйл ч алга бололтой. Зүгээр л М.БИЛЭГТ гишүүн асантай арсалдаж, түүнийг дийлэхийн тулд САЙДЫН ЭРХ мэдлээ ашиглаж, эсрэг зогсож чадах нэгнээр багаа бүрдүүлж, хууль зөрчсөн томилгоо хийж байна. Т.Мөнхсайхан сайд халагдахын өмнөхөн Ж.ЧИНБҮРЭНГИЙН сайн найзыг ХСҮТ-ийн захирлаас халж оронд нь М.Адилсайхан гэж залуу эмчийг томилсон юм. Тэрбээр 60 жил их засвар хийгдээгүй, Ж.Чинбүрэн захирлын үед ч мартагдсан байсан ХСҮТ-ийн хуучин барилгад их засвар хийхээр зориглон шийдэж, улмаар ажилчид, үйлчлүүлэгчдээ М.БИЛЭГТИЙН байгуулсан “ЭНЭ МЕД” эмнэлэгт түр хугацаанд түрээсгүйгээр нүүлгэн шилжүүлсэн юм. Гэтэл ийм шийдвэр гаргалаа гээд “өс зангидан, хар санаж” ажлаас нь чөлөөлж, түүний ажлыг хэл амны бай болж, нэгдүгээр төрөх эмнэлэгт асуудал үүсгээд байсан Н.БАТБОЛД гэгчээр удирдуулахаар болж.
Ингэснээр Ж.ЧИНБҮРЭН сайдын ЧИН САНАА ил болов. М.БИЛЭГТИЙГ л ямар нэг аргаар дийлж, тэр эмнэлгийг төрд авахгүй байх нь гол зорилго бололтой. Тэрнээс биш ХАВДРААР хүмүүс ҮХНЭ ҮҮ, АМЬДАРНА УУ огт хамаагүй. Угаас үхдэг юм чинь гээд тоохгүй хаячихсан. Хавдраар хэр олон хүн өвдөж шанална, тэр нь бараг Ж.ЧИНБҮРЭН ЭМЧИЙН БИЗНЕС болчихоод удаж байгаа нь энэ гэлцэх юм.
Ай хорвоо гэж... Ж.ЧИНБҮРЭН сайд ч хүний зовлонд ЦАДАХ БОЛООГҮЙ байна даа!!






Холбоотой мэдээ
-
6 цаг 25 мин
-
Өчигдөр 14 цаг 34 мин
-
Өчигдөр 14 цаг 31 мин
-
Өчигдөр 14 цаг 13 мин
-
Өчигдөр 14 цаг 05 мин
-
Өчигдөр 14 цаг 00 мин
-
Өчигдөр 13 цаг 58 мин
-
Өчигдөр 10 цаг 54 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Өчигдөр 13 цаг 58 мин
-
Өчигдөр 10 цаг 54 мин
-
Өчигдөр 14 цаг 05 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Өчигдөр 14 цаг 00 мин
-
Өчигдөр 14 цаг 31 мин