СХД-ийн ИТХ-ын 4-р хуралдаан боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
Өчигдөр 11 цаг 40 мин

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

Тус хуралдаанаар гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байршлийг батлах, “Сонгинохайрхан соёл амралтын хүрээлэн” төслийг батлах, “Усан спортын төв” болон хөл бөмбөгийн талбайн үйл ажиллагааг өргөтгөх зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 4-р хорооны 64 га талбай газарт гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжих тул газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдрийн хурлаараа энэ талаар шийдвэр гаргалаа. Нийслэлээс хэрэгжүүлж буй гэр хорооллыг орон сууцжуулах ажил Толгойт орчмоор үргэлжлэн явагдана.

Мөн шинээр ашиглалтанд орох “Усан спортын төв” болон хөл бөмбөгийн талбайн өмчлөл, ашиглалт, дүүргийн 20-р хороонд хөв цөөрөм бүхий соёл амралтын хүрээлэн байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.