
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлыг дүүргүүд хариуцдаг болсон. Энэ жил арчилгааны төсвийг нэмэгдүүлж өгснөөр ногоон байгууламжийг ойрхон давтамжтай арчлах төдийгүй ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэх боломж бүрдсэн юм. Энэ талаар УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга, ерөнхий дендорлогич Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр: “Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлыг дүүргүүд хариуцан ажиллаж байгаа. Нийслэлээс ногоон байгууламжийн төсвийг энэ жилээс тодотголоор нэмэгдүүлж өгсөн. Ингэснээр ногоон байгууламжийг өмнөхөөсөө илүү ойрхон давтамжтай арчилж торддог болж байна. Өнөөдрийн байдлаар есөн дүүрэгт нийт 157 га талбайд ногоон байгууламжийн арчилгааны 27 байгууллага 320 ажилтантай ажиллаж байна. Ногоон байгууламжийн арчилгаа хариуцсан ажилчид сард 1.7-1.9 сая төгрөгийн цалин авдаг байсныг нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нэмэгдүүлж, 3.5 сая төгрөгт хүргэсэн. Ногоон байгууламжийн 1 га талбайн арчилгааны үнэлгээ 100 орчим сая төгрөг байсан нь одоо 150 сая төгрөг болж өссөн. Энэ хүрээнд ногоон байгууламжийн арчилгаа хийх давтамж ихсэж, чанар хүртээмж сайжирч байна” гэв. Одоогоор Барилгын хөгжлийн төвөөр ногоон байгууламжийн барилгын норм, дүрэм шинэчлүүлэх ажил үргэлжлэн хийгдэж байна.






-
10 цаг 31 мин
-
12 цаг 9 мин
-
Өчигдөр 17 цаг 15 мин
-
Өчигдөр 16 цаг 24 мин
-
Өчигдөр 15 цаг 59 мин
-
Өчигдөр 15 цаг 55 мин
-
Өчигдөр 14 цаг 22 мин
-
Өчигдөр 14 цаг 12 мин
-
Өчигдөр 13 цаг 25 мин
-
Өчигдөр 11 цаг 58 мин
-
Өчигдөр 11 цаг 40 мин
-
Өчигдөр 08 цаг 28 мин
-
Уржигдар 15 цаг 47 мин
-
Уржигдар 15 цаг 47 мин
-
Өчигдөр 14 цаг 22 мин
-
Өчигдөр 15 цаг 59 мин
-
Уржигдар 08 цаг 55 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 55 мин