
Сүүлийн өдрүүдэд Хил хамгаалах Ерөнхий газар, түүний удирдлагатай холбоотой асуудал хурцаар яригдах болов. Тодруулбал, ХХЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн командлагч, Бригадын генерал Н.ГАНБОЛДЫН нэр тодоор бичигдэж эхэллээ.
Хэргийн учрыг нарийн сийрүүлбэл, Генерал Н.ГАНБОЛД нь 2025 оны 07 дугаар сарын 16-ний өдөр 1730 дугаартай “ХИЛИЙН ЗУРВАС, БҮСЭД НЭВТРЭХ ЗӨВШӨӨРӨЛ”-ийг “Бичигт Смарт Терменал” ХХК-д олгохдоо Монгол улсын 4, БНХАУ-ын 7, нийт 11 иргэн, 53 тээврийн хэрэгсэлтэйгээр Дорнод аймгийн Матад сумын нутагт 2025 оны 07 дугаар сарын 18-аас 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал 116 хоногийн хугацаанд хадлан бэлтгэх зорилгоор УЛСЫН ХИЛИЙН ЗУРВАС, БҮСЭД нэвтрэхийг ЗӨВШӨӨРСӨН байна.
Н.ГАНБОЛД генералын өгсөн зөвшөөрлийн дагуу Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн улсын хилээс 6.15 км зайд дархан цаазтай бүс нутагт хууль бусаар эмийн ургамал болон хадлан хадаж байсан Хятад улсын хөрөнгө оруулалттай 30 гаруй гэрт байрлан ажиллаж байсан кэмпийг буулгаж 12 тармуур 20 метртэй 63 хос хадуур үйлчилгээний 3 автомашин 1 ковш зэрэг техникүүдийг оруулсан байсныг хураагаад байна.






-
2025-07-24
-
2025-07-23