
Монголд юу л байна ДУУЧИД, БӨХЧДҮҮД, УЯАЧИД байна. Овсгоотой нь хувьдаа бизнес хийгээд явчихна. Боломжгүй нь аль нэг төрийн байгууллагад харьяалагдаад БАРИЛДААД, ДУУЛААД, морио уяад явчихдаг. Манайд улсын, үндэсний гэх тодотголтой томоохон театрууд бий.
Үүний зэрэгцээ “Улаанбаатар театр” мөнгөний байгууллага нийслэлд байна. Энэ театрын дарга МУГЗ Д.АРИУНБААТАР гэх эрхэм “Нийслэлийн иргэдийн баяр, “Хүрээ цам – Даншиг наадам 2025”-р далимдуулж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгөөр наргисан байна.
Тухайлбал, дээрх баярт нийт 613 сая 90 мянган төгрөг хэрэгтэй гэж 2025 оны 06 дугаар сарын 19-нд А/15 тоот тушаал гаргаж, шашин соёлын цэнгүүнд зарцуулахаар болжээ. Төд удалгүй буюу 2025 оны 06 сарын 27-ний өдөр А/16 тоот тушаал гаргаж нэмэлтээр 151 сая 400 мянган төгрөгийг гаргуулжээ.






Холбоотой мэдээ
-
3 цаг 45 мин
-
Өчигдөр 13 цаг 59 мин
-
Өчигдөр 09 цаг 51 мин
-
Өчигдөр 09 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 49 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 16 цаг 39 мин
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
Уржигдар 11 цаг 11 мин
-
Уржигдар 11 цаг 09 мин
-
Уржигдар 11 цаг 05 мин
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
Өчигдөр 09 цаг 44 мин
-
Уржигдар 11 цаг 05 мин