Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Б.НОРОВНЯМ
/
2 цаг 6 мин

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан бүх шатны Онцгой комисст шуурхай арга хэмжээ авч, өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллах үүрэг чиглэл өглөө.

Нийслэлийн Онцгой комисс Шадар сайдын үүргийн дагуу шуурхай хуралдаан зохион байгуулж, нийслэл болон орон нутгийн Онцгой комиссууд, холбогдох төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд, аврах, хамгаалах, инженерийн бэлтгэл хангах чиглэлээр тодорхой төлөвлөгөө, арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Мөн Шадар сайд С.Амарсайхан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цаг агаарын мэдээ, анхааруулга, сэрэмжлүүлгийг тогтмол хүлээн авч, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарахыг уриаллаа. Цаг агаарын аюулт үзэгдлийн үеэр иргэд голын эрэг, гуу жалга, далан шуудууны орчим амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, тээврийн хэрэгслээр гол гатлахгүй байх нь нэн чухал байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.114)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.