ЗАМЫН ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Б.НОРОВНЯМ
/
2 цаг 55 мин

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн автозамын засварын ажил 2025 оны 07-р сарын 20-ы өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар замын далан болон ус зайлуулах хоолойг өргөтгөх ажлууд хийгдэж байна. Холбогдох албаныхны мэдээлснээр ажлын төлөвлөгөө гарган, хоцрогдлоо нөхөх чиглэлээр шахуу ажиллаж байгаа бөгөөд замын их засварыг 2025 оны 10-р сарын 1-ий өдөр дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

No photo description available.

Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил 2025 оны 3 сарын 10-ы өдрөөс эхэлсэн. Одоогоор замын далангийн ажил 98 хувьтай, ус зайлуулах хоолойн ажил дуусаж, хоёр түвшний огтлолцол буюу туннелийн ажлыг гүйцэтгэж байна. Тус ажлыг 2025 оны 11-р сарын 25-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна.

May be an image of 3 people and text that says 'OTORS ΤΘH TΘH'

Замын их засварын дүнд автозам илүү бат бөх, найдвартай болж, шугам хоолойн хүчин чадал нэмэгдэн, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдахыг холбогдох албаныхан онцоллоо

May be an image of map and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.