Монголд анх удаа 1000 дроны гэрэлт шоу зохион байгуулагдана
Б.НОРОВНЯМ
/
1 цаг 55 мин

Энэхүү наадам нь 2025 оны наймдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн Тайж хайрхны ар бэлд болно. Фестивалийн гол онцлох арга хэмжээ бол Монголд анх удаа зохион байгуулагдах 1000 дроны гэрэлт шоу юм. “Монгол орон бадартугай” нэртэй тус дрон шоу нь Монголын түүх, байгаль, зан заншил, үндэсний бахархлыг орчин үеийн гэрлэн дүрслэлээр тэнгэрт амилуулан харуулах бөгөөд дээрх өдрүүдийн оройн 21:00 цагаас үзэгчдэд хүрнэ. Дроны шоуг Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайханы санаачилгаар түүний ажлын алба, ССАЖЗЯ,  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг СУГ, ҮУИТ, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар,  “Шинбан Бүтээн байгуулалт” ХХК хамтран зохион байгуулж байна. Энэхүү фестивалийн хүрээнд Монгол Улсын соёлын биет бус өвийн 7 ай савын 362 өвийг олон нийтэд сурталчлан таниулах, угсаатны бүлгүүдийн өвөрмөц онцлогийг таниулан түгээх олон талт хөтөлбөрүүд төлөвлөгдсөн байна. Уг үйл ажиллагаа нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан хэрэгжиж буйгаараа онцлогтой юм. Зохион байгуулагчдын зүгээс энэ удаагийн фестиваль нь Монголчуудын өв соёлыг орчин цагийн дэвшилтэт технологитой уялдуулан харуулсан, сэтгэл зүрхэнд омогшил, бахархал төрүүлэхүйц үндэсний хэмжээний арга хэмжээ болно гэдгийг онцолж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.