Эдийн засаг, хөгжлийн сайд Н.УЧРАЛ өөрийн зөвлөлөө бүрдүүлжээ

Тодруулбал инновац, технологи, хувийн хэвшилд суурилсан төрөлжсөн эдийн засгийн бодлого, хөгжлийг урагшлуулах төслүүд, бизнесийн эрх чөлөөг хангах шийдвэрүүд гардаг. Ойрын төлөвлөгөөнд тусгагдсан ажил нь Монгол улсын 5 жилийн хөгжлийн үндсэн чиглэл боловсруулахаар ажиллаж байна.
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал сайдын зөвлөлөө бүрдүүлж анхны хуралдаанаа хийлээ. Сайдын зөвлөл нь орон тооны бус, цалингүй, шаардлагатай нөхцөлд хуралдаж Тэргүүн шадар сайдтай зөвшилцөнө гэв.
Сайдын зөвлөл дараах бүрэлдэхүүнтэй.
- И.Батхүү Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
- Ч.Улаан Гавьяат эдийн засагч, Сангийн сайд асан
- Ч.Хашчулуун Эдийн засагч, Доктор, Профессор
- Ц.Батсүх СЭЗИС, Экономиксийн тэнхим, профессор, доктор (PhD)
- Б.Түвшинтөгс Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэнгийн Захирал, Эдийн засгийн ухааны доктор (Ph.D)
- Ч.Анхбаяр МУИС, Бизнесийн сургууль, Эдийн засгийн удирдлагын доктор (Ph.D),
- Г.Бумчимэг “Банк санхүүгийн академи” ТББ, Гүйцэтгэх захирал
- Г.Энхбат Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо, Удирдах зөвлөлийн дарга
- Сайдын зөвлөлийн нарийн бичгийн даргаар Тэргүүн шадар сайдын эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого хариуцсан зөвлөх Б.Хулан, ЭХЗЯ-ны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан нар ажиллаж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Өчигдөр 16 цаг 59 мин
-
Өчигдөр 16 цаг 41 мин
-
Өчигдөр 13 цаг 41 мин
-
Өчигдөр 13 цаг 38 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 38 мин
-
2025-08-11
-
Уржигдар 16 цаг 38 мин
-
Өчигдөр 13 цаг 41 мин
-
Өчигдөр 16 цаг 41 мин
-
Өчигдөр 13 цаг 38 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Өчигдөр 16 цаг 59 мин