Ухаалаг хот, эдийн засаг, боловсролын салбарт БНСУ-ын Пучон хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Б.НОРОВНЯМ
/
4 цаг 25 мин

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай БНСУ-ын Пучон хотын дарга Чо Ён-Ик болон Пучон хотын захиргааны албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, БНСУ-ын Пучон хот хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичгийн хүрээнд эмнэлгийн болон яаралтай тусламжийн тогтолцоог нэмэгдүүлэх зорилгоор албан хаагчдыг чадавхжуулж, туршлага судална. Ухаалаг хотыг хөгжүүлэх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан хотын дэд бүтцийг хамтран хөгжүүлнэ. Нийтийн тээвэр, байгаль орчин, гамшгийн менежмент зэрэг салбарт харилцан туршлага судалж, сургалт зохион байгуулна. Аж ахуйн нэгжүүдийн зах зээлийг өргөтгөх зорилгоор төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хамтын хөгжилд хувь нэмэр оруулахуйц бусад салбарт мөн хамтран ажиллах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.