Бүгд найрамдах ФРАНЦ УЛСТАЙ Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Б.НОРОВНЯМ
/
12 цаг 6 мин

Франц Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, Европ дахь итгэлт түншийн нэг юм. Хоёр улс олон салбарт амжилттай хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид энэхүү хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эрмэлзэлтэй байгаагаа талууд илэрхийлэв.

May be an image of 1 person

•Уулзалтын эхэнд 2025 онд Монгол Улсын Засгийн газар болон Францын “Орано Майнинг” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг онцлон дурдлаа. Энэхүү гэрээ нь 27 жилийн турш яригдсан томоохон төслийг бодитой ахицтайгаар урагшлуулах чухал алхам болсон гэдгийг талууд тэмдэглэв.

May be an image of 3 people

•Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, техник хэрэгсэл, хүний нөөцийн чадавхыг шат дараатай сайжруулж ирсэн. Энэ хүрээнд Францын хөнгөлөлттэй зээлээр “Агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хоёрдугаар шатыг амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд агаараас аврах, эрэн хайх ажиллагаанд ашиглах нисдэг тэрэг, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах, бүс бүрд шинэ аврах нэгжүүд байгуулах, инженер, техникч нарыг Франц улсад сургаж, мэргэшүүлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлж байгаа юм.

May be an image of 3 people

•Сүүлийн жилүүдэд байгалийн аюулт үзэгдлийн давтамж нэмэгдсэн нь үндэсний сөрөн тэсвэрлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Иймд Шадар сайд С.Амарсайханы зүгээс цаашид төслийн гуравдугаар шатыг эхлүүлж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, одоогийн 4 хүн тээвэрлэх хүчин чадалтай нисдэг тэргүүдийг 20–30 хүний багтаамжтай, их хэмжээний ус тээвэрлэх боломжтой, орчин үеийн онгоцуудаар солих, ой хээрийн түймэртэй тэмцэхэд зориулсан зориулалтын техник хэрэгслээр хангах, зөвхөн Улаанбаатар хотод бус, бүс бүрд агаараас аврах, эрэн хайх ажиллагааны нэгжүүдийг байгуулах шаардлагатайг Шадар сайд онцоллоо.

May be an image of 6 people, the Oval Office and text

•Энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй энэ онцгой жилд талууд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн, олон салбарт шинэ түвшинд гаргахаар зорьж буйгаа илэрхийллээ

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.