Төсвийн мөнгөөр гулгиж, УУЛ НҮХЛЭНЭ, ҮҮЛ ХИЙСГЭНЭ гэж мөрөөдсөн Оюук сайд
З.Батхуяг
Онцлох улстөрч
/
2 цаг 1 мин

Цаст уулын цагаан арслан цаг нь болохоор шоргоолжинд бариулж үхнэ гэж нэг айхтар хэлц бий. Үүн лугаа цагтаа бүх бярыг өөртөө авч, булчин шөрмөс нь зангирч, төсвийн мөнгөөр гулгиж, УУЛ НҮХЛЭНЭ, ҮҮЛ ХИЙСГЭНЭ хэмээн санаанаасаа том зорилго тээчихээд “хүчиндэж” байсан Ерөнхий сайд асан Л.ОЮУН-ЭРДЭНЭ “амаргүй” ажлаа Г.Занданшатарт шилжүүлж өгснөөс хойш хийнэ гарсан шаар шиг л боллоо, зайлуул!!

Их омголон, бадрангуй болж, хоолны хордлогоо хөл рүүгээ оруулж доголчихоод Со явж эмчлүүлээд, 100 сая жуулчин авна гээд донгосч явсаар ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРСАН Бэрх тосгоны бэрх хүүгийн улстөрийн замнал үндсэндээ дуусч, үнсэнд хаясан шалз шиг л боллоо. Бэрийнх нь тансаглал, хүүгийнх нь тэнэглэл л түүний замналыг ЯЛААНЫ НАСТАЙ болгочихно гэж зүүдлээч үгүй байхдаа, хөөрхий.

Улстөр гэдэг ийм л хатуу. Нэг өглөө сэрэхэд л сандлаасаа унаж мэдэх ЭГЗЭГТЭЙ алба. Харин улстөрч хүн бол ирсэн шигээ явж, албан тушаалаа авсан шигээ өгч чаддаг байх ёстой. Гэтэл Оюук тийш биш юм. Баас хатав ч өмхийгөө тавихгүй гэгчээр НАМЫН ДАРГЫН СУУДАЛТАЙГАА үхэн хатан зууралдаж, 68 гишүүнтэй бүдүүн бүлгээ ДАХИН ХАГАРАЛДУУЛЛАА. Улстөрд ороход нь тусласан “цөөврүүдээрээ” муу үг шидүүлж, одоогийн Ерөнхий сайдыгаа МУУХАЙ ХАРАГДУУЛАХ БОХИР ТЕХНОЛОГИЙГ УГСАРЛАА. Үндсэндээ МАН-ын даргын зовлонг МОНГОЛ ТҮМНИЙ ЗОВЛОН болгочихоод юу ч болоогүй юм шиг гэмгүй царайлаад МУШГИНААД СУУЖ байх юм.

Харвард төгссөн мундаг сэхээтэн хүн чинь ийм муу үйлтэй, гэнэн тэнэг байж болохгүй шүү дээ, ОЮУН-ЭРДЭНЭ гишүүнээ!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Готов (202.9.41.41) 2025-09-16 10:41:46
Харвардын их сургууль төгсгөсөн юм уу даа ЭЭ мэдэхгүй