
Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн өнөөдрийн /2025.09.15/ хуралдаанаас Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэх өргөдлийг хэлэлцэж, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Ардчилсан нам өнгөрсөн наймдугаар сард Үндэсний бодлогын хороогоо зарлан хуралдуулж, намын даргын сонгуулийг зохион байгуулсан. Энэхүү намын даргын сонгуульд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Отгонболд нар өрсөлдсөн юм.
Хамгийн олон буюу 60 гаруй хувийн саналыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл авснаар тус намын даргаар сонгогдсон. Улмаар Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэх өргөдлийг Улсын дээд шүүхэд өгсөн байсныг ийнхүү хэлэлцэхээр болоод байна. Одоогоор Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг хараахан товлоогүй байна.






Холбоотой мэдээ
-
18 цаг 32 мин
-
18 цаг 35 мин
-
Өчигдөр 11 цаг 23 мин
-
Өчигдөр 09 цаг 54 мин
-
2025-09-11
-
18 цаг 35 мин
-
2025-09-11