
Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд асуулга тавилаа. Х.Нямбаатар: Дүүрэг орон нутаг, нийслэлийн төсвөөр хийгдсэн ажлын араас Эрчим хүчний яам дулааны шугам солино, шинэчилнэ, өргөтгөнө гээд хуулаад сэндийчээд хаячихдаг. Нөхөн сэргээж ажлаа гүйцэд хийж, хүлээлгэн өгөлгүй хаячхаад алга болно. Нийтлэг дүр зураг.
Сарын өмнө комисс хүлээн авсан явган зам хуулаад хаячихлаа Нямбаатар аа, гээд бүтэн зунжин таны өмнөөс би зодууллаа, Чойжоо сайд аа. Нийслэл барьж байгуулна, танай яам араас нь сэндийчиж хаячхаад алга болно. Харин юм л бол хойд хар овоохой гэгчээр нөгөө л Нямбаатар буруутан нь. Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг Чойжоо сайд аа, та энэ хядсан ногоон байгууламж, сүйтгэсэн нийтийн эзэмшил, явган замаа хэзээ нөхөн сэргээх вэ?






Холбоотой мэдээ
-
19 цаг 11 мин
-
19 цаг 14 мин
-
Өчигдөр 12 цаг 16 мин
-
Өчигдөр 11 цаг 23 мин
-
Өчигдөр 09 цаг 54 мин
-
2025-09-11
-
Өчигдөр 12 цаг 16 мин
-
19 цаг 14 мин
-
2025-09-11