Улаанбурханы эсрэг дархлаажуулалтыг богино хугацаанд 95%-д хүргэснээс өдөрт 600 давж байсан өвчлөлийг 200 дахин буурууллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 44 мин

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. 

Гарааны 100 хоногтоо Засгийн газар хурж овоорсон бэрхшээлийг бодлогоор, бодит ажлаар даван туулахыг зорьсон. Өнөөдрийг ирээдүйтэй нь хамт тонодог авлига, баялгийн хулгайтай хатуу тэмцэхийн зэрэгцээ баялгийн менежмент, засаглалыг засаж залруулах шаардлага ямар бодит, амин чухал болохыг харууллаа.Эрүүл мэндийн салбар дахь ахиц бол зүгээр нэг үзүүлэлт биш - монгол хүний хувь заяа. Улаанбурханы эсрэг дархлаажуулалтыг богино хугацаанд 95 хувь хүргэснээр өдөрт 600 давж байсан өвчлөл 3–4 болж, 200 дахин буурлаа. Энэ бол хүүхэд бүрийн амьдрал, гэр бүл бүрийн итгэл найдвар.  Өргөсөн тангарагтаа үнэнч, бяцхан иргэдийнхээ төлөө нойр хоолгүй зүтгэсэн цагаан нөмрөгт баатрууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.