Монгол Улсын Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулах стратегийн баримт бичиг"-ийг боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 55 мин

Батлан хамгаалахын сайд Д.БАТЛУТЫН ахалсан ажлын хэсэг хуралдлаа. Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 19 дүгээр захирамжаар “Монгол Улсын Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулах стратегийн баримт бичиг"-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн даргаар УИХ, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Д.Батлут томилогдон ажиллаж байгаа юм.

📌 Уг ажлын хэсэг хоёрдугаар хуралдаанаа зохион байгуулж, төрийн бодлого, улс орны нийгэм эдийн засгийн байдал, цаашдын чиг хандлага, Монгол Улсын аюулгүй байдлын гадаад, дотоод орчинд гарч буй өөрчлөлт, холбогдох тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан анхны төсөлтэй танилцан санал, шүүмж өрнүүллээ.

📌 Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги бол аливаа гэнэтийн аюул, эрсдэлийг богино хугацаанд даван туулах, улмаар төр, нийгмийн амьдралыг сэргээн босгох чадавхыг хангахад чиглэгдсэн бүх нийтийн оролцоонд тулгуурласан арга хэрэгсэл юм.

📌 Хуралдаанаар дээрх төсөлд нэмэлт хийх болон өөрчлөх тодорхой саналуудыг тусган ойрын үед эцэслэх шийдэлд хүрлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.