Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.ЗОЛБАЯР албан ёсны мэдэгдэл гаргалаа. Тэрбээр" Өчигдөр нэр бүхий хэвлэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын даргад хандаж хэлсэн үг гэх ноцтой мэдээлэл тарсан.
Үүнийг тодруулж хэлбэл "Боль, болихгүй бол чамд хэрэг үүсгэнэ" гэж Ерөнхийлөгчийн зүгээс УИХ даргад хандаж хэлсэн мэт агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаар дамжуулан яригдаагүй зүйлийг ярьсан болгож, хэлээгүй зүйлийг хэлсэн мэт мэдээ нийтлэлүүд ихээр гарч байна гэж няцаажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ч тэр УИХ-ын даргад хандаж тийм үг огт хэлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Дашрамд дурдахад гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд цахим орчинд мэдээллийг хөөсрүүлж, эв нэгдлийг алдагдуулах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгааг анхаарна уу!
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 08 цаг 52 мин
-
Өчигдөр 08 цаг 46 мин
-
Өчигдөр 08 цаг 35 мин
-
Өчигдөр 08 цаг 31 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
Уржигдар 17 цаг 10 мин
-
Уржигдар 17 цаг 08 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 08 мин
-
Уржигдар 09 цаг 35 мин
-
Уржигдар 09 цаг 05 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
Өчигдөр 08 цаг 46 мин
-
Уржигдар 17 цаг 10 мин
-
Өчигдөр 08 цаг 52 мин