С.АМАРСАЙХАН: МАН-ын даргад хэн ч нэр дэвших эрхтэй, харин хэн сонгогдох вэ гэдгийг зөвхөн намын гишүүдийн олонхийн саналаар шийднэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 5 мин

Олон улсын арга хэмжээнд оролцох үеэр сэтгүүлчид МАН-ын даргын асуудлаар асуусан асуултад байр сууриа илэрхийллээ.

Өрсөлдөөн хуваагдал биш, харин ардчиллын илэрхийлэл. Энэ бол улс төрийн нам, нийгмийн тогтолцоо эрүүл байгаагийн жишээ юм. Ийм үйл явцыг хэвлэлийн сенсааци, хууль шүүхийн ажиллагаанаас ангид авч үзэх ёстой.

Манай намын дүрэм журам маш тодорхой. Хэн ч нэр дэвших эрхтэй, харин хэн сонгогдох вэ гэдгийг зөвхөн намын гишүүдийн олонхийн санал, дүрмийн дагуу шийднэ. Энэ бол хувь хүний амбиц бус, институцийн зарчим.

Гол нь бид энэ үйл явцыг ойлголцол, итгэлцлийг нэн тэргүүнд тавьж, зөвшилцөн, дүрэм журмаараа, эв зүйтэйгээр явуулж, төгсгөлд нь хамтын хүчээ нэгтгэх учиртай.

Их эзэн Чингис хаан “Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт бөх, хорин хүн эв түнжингүй бол нурсан балгас мэт хэврэг” хэмээсэн байдаг. Энэ сургаал өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй.

Улс төрийн ууган хүчин МАН өнөөг хүртэл улс орныхоо хувь заяатай хамт алхаж, ээдрээтэй цаг үеийн сорилтыг ажил хэрэгч, ил тод зарчимд тулгуурлан даван туулж ирсэн. Энэ уламжлал бол манай намын хүч, Монгол төрийн тогтвортой байдлын үндэс юм.

Миний хувьд хэн нэгнийг дэмжиж байна гэж хэлэхээс илүү, намын эв нэгдэл, төрийн тогтвортой байдал, ард түмэндээ өгсөн амлалтаа хэрэгжүүлэх нь хамгийн чухал гэж үзнэ. Хэн ч сонгогдсон тэр хүн зөвхөн нэг талын бус, нийт МАН, нийт Монголчуудын өмнө хариуцлага үүрнэ. Эв эе бол тогтвортой байдал.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(66.181.181.108) 2025-09-16 19:38:34
хэн ч нэр дэвшиж болно