СХД-ийн 65-р сургуульд ШУДАРГА ЁСНЫ КЛУБ нээлтээ хийлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 23 мин

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 65-Р СУРГУУЛЬД “ШУДАРГА ЁСНЫ КЛУБ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Авлигатай тэмцэх газар, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хамтран Ерөнхий боловсролын 65-р дунд сургуульд сурагчдын өөрийн оролцоонд тулгуурласан “Шударга ёсны клуб”-ын үйл ажиллагааг эхлүүллээ.

Нээлтэнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хувиар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн нарын албаны хүмүүсийн хамт оролцлоо. Одоогоор Нийслэлийн ерөнхий боловсролын найман сургуульд “Шударга ёсны клуб” үйл ажиллагаа явуулж байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хоёр дахь клуб ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Тус “Шударга ёсны клуб” нь сургуулийн орчинд шударга ёс, ёс зүй, эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлж, зөв үйлд манлайлж бусаддаа нөлөөлөх зорилгыг тавин ажиллах юм. Мөн хүүхдүүдэд хичээлийн бус цагаар цагийг зөв өнгөрүүлэх, сайн дурын нийтэд тустай үйл ажиллгаанд оролцоход дэмжлэг үзүүлэх бөгөөд үе тэнгийхэн болоод гэр бүлийн хэмжээнд ч “зөв зүйл”-д уриалах ач холбогдолтой юм.

Ч.Хишигмаа захиралтай 65-р сургуулийнхаа хамт олон болон сурагч хүүхдүүддээ өндөр амжилт хүсье. Зөв зүйл, зөв үйлс дэлгэрэх болтугай!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.