Энгийн иргэний хүүхдийг БҮЛЭГЛЭН ЗОДСОН хөрөнгөтнүүдийн хүүхдүүдийг БАТЛАН ДААЛТАД ГАРГАЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 16 мин

Иргэн Д.Дашзэгвийн хүүг согтуурсан үедээ бүлэглэн зодсон Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл,  Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нарыг  нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа.

Энэ хэргийн холбогдогч Б.Амарсайхан хилийн чанадад яваа бол Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл,  Л.Алтан-Очир нарыг цагдан хорионд байсан юм. Прокуророос яллагдагч Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай саналыг шүүхэд энэ сарын 17-ны өдөр гаргасан ч хяналтын прокурор саналыг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Э.Тэмүүлэнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан  таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.  Харин яллагдагч Ц.Санжаачойпэлийн цагдан хорионы хугацаа дуусаагүй байгаа юм. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.