
ИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж байна.
2026 оны төсвийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын 26 гишүүн үг хэлэхээр нэр өгчээ.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
-Хөрөнгө оруулалтын зардал дээр анхаарах зайлшгүй шаардлага байна. Жил болгон л урсгал зардал хүрэхгүй, сургууль, цэцэрлэгээ барьж чадахгүй асуудалтай байдаг. Тиймээс Ерөнхий сайд бүх сайд нартаа үүрэг өгсөн албан даалгавар гаргаасай.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:
Төсөв хасагдсантай холбоотой Монгол Улс эвгүй байдалд орохоор зарим асуудал байна. 2023 онд хөөцөлдөж байгаад ЮНЕСКО-д нүүдлийн соёл иргэншлийн тухай ном бичихээр болж Ерөнхий Ассамблейн хурлаар нь батлуулаад авсан юм. Тухайн үед энэ чиглэлээ, салбараа анхаардаг хүмүүс их баярласан.
Үүнээс хойш төсөв байдаггүй. ЮНЕСКО өнөөдөр Монгол Улсаас номоо нэхээд сууж байгаа. ЮНЕСКО-ийн царайг харж чадахгүй сууж байна. Энэ мөнгийг хэн нэгэн сайд нь хаанаас ч юм гаргаж өгмөөр байна. ЮНЕСКО-ийн өмнө эвгүй байдалд орох сайн зүйл биш. Төсөв хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ олон улсын ийм томоохон байгууллагын өмнө бид нэр, нүүрээ алдаад баймааргүй. Бид манлайллаа үргэлжлүүлээд хадгалмаар байгаа юм.






Холбоотой мэдээ
-
Өчигдөр 18 цаг 09 мин
-
Өчигдөр 16 цаг 54 мин
-
Өчигдөр 16 цаг 48 мин
-
Уржигдар 18 цаг 09 мин
-
Уржигдар 17 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 27 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 17 мин
-
Уржигдар 17 цаг 24 мин
-
Уржигдар 18 цаг 09 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 24 мин
-
Өчигдөр 16 цаг 54 мин
-
Уржигдар 09 цаг 17 мин