
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, Адмирал Дун Жуний урилгаар тус улсад 2025 оны 9 дүгээр сарын 17-ноос 23-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж, 12 дахь удаагийн “Бээжингийн Шяншань форум”-д оролцов.
Энэ сарын 19-ний өдөр хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар уулзаж, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Батлан Хамгаалахын сайд Д.Батлут хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, батлан хамгаалах салбарын цэрэг техникийн хамтын ажиллагаа тогтвортой өргөжин хөгжиж буйг онцолж, цаашид улам өргөжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.
БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, Адмирал Дун Жунь хоёр улсын түүхэн уламжлалт найрсаг харилцааг өндрөөр үнэлж, хоёр орны цэргийн харилцаа улам батжиж, Иж бүрэн стратегийн түншлэлийг шинэ шатанд гарган хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцлов.





