
Орон сууц борлуулсны 2 хувийг татварыг хүчингүй болгохыг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо дэмжлээ Иргэдэд дарамт үүсгэж буй татварын бодлогын шинэчлэлийг УИХ дэмжихээ илэрхийлээд буй. УИХ-ын шинэ байнгын хороо дөнгөж сая иргэн О.Батхүүгээс санаачилсан "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татвар буюу Хувь хүний орлогын албан татварын хуулийн 21.2.1 дэх заалтыг хүчингүй болгох." өргөдлийг хэлэлцээд дэмжлээ. Уг өргөдөл petition.parliament.mn нийтийн өргөдлийн цахим талбарт 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байршиж, нийтдээ 100 306 иргэний дэмжлэг авсан.
УИХ-д шинээр байгуулагдсан Өргөдлийн байнгын хороо уг асуудлыг холбогдох албаны төлөөллийг байлцуулан хэлэлцээд, гишүүдийн олонх дэмжсэн тул Төсвийн байнгын хороонд санал, дүгнэлтийг хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Манай татварын судалгаа, мэдээлэл хэт ерөнхий байгаа нь бодлогын шийдвэр гаргахад асуудлыг бодитоор харах боломж бий болгохгүй байна хэмээн шүүмжилсэн. Өөрөөр хэлбэл, дээрх татварыг хэчнээн иргэн, ямархуу нөхцөл байдлын улмаас төлж байгаа талаарх нарийвчлан судлах шаардлагатай гэсэн байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлж байлаа.






-
10 цаг 25 мин