"ШИВЭЭ ОВОО" ХК-ийн Ц.ЭНХТҮВШИН захирал 830 саяар “АСЕМ”-ын АВТОБУС ТҮРЭЭСЛЭЖ 45 саяар ЗӨӨВРИЙН ТАЙЗ, ДЭЛГЭЦ авчээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 54 мин

Улстөрчдийн ухаангүй бодлого улс орноо ХЯМРАЛД хүргэдэг. Үүний нэг жишээ нь тухайн үедээ ДЭЛХИЙН ТОП МЭДЭЭ болж байсан Ази, Европын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалт буюу “ASEM –ийн уулзалт юм. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.ЭЛБЭГДОРЖ санаачлан Засгийн газар зохион байгуулсан. Гадны зочид төлөөлөгчдийг угтах хийгээд ая тухыг нь хангах зорилгоор БНСУ-д үйлдвэрлэсэн Монгол орны цаг агаарын нөхцөлд тааруулан үйлдвэрлүүлсэн  "Хьюндай" маркийн автобус юм. Тус автобусыг  хэдхэн хоногийн өмнө хот хоорондын тээвэрт явуулж эхэлжээ. Нийт 43 автобусыг 5,5 сая ам.доллароор худалдан авсан.

Татвар төлөгчдийн мөнгийг үнэгүйдүүлж авсан тэдгээрийг нэг хэсэг хугацаанд Засгийн газрын автобаазын хашаанд тоосон даруулж зогсоож байгаад Засгийн газрын шийдвэрээр Төрийн байгууллагууд болон төрийн өмчид үйлдвэрийн газрууд руу шахчихсан.

Авлигатай тэмцэх газар, ЦЕГ, Батлан хамгаалах яам гээд бүхий л байгууллага руу өгсөн. Төрийн мэдэлд байсан энэ хөрөнгийг Монгол Улсын хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Лизинг” ХХК хариуцан төрийн байгууллагуудад САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭГЭЭР “шахсан”.

Үүний нэг нь уул уурхайн “ШИВЭЭ ОВОО” ХК юм. Энэ компани санхүүгийн түрээсийн гэрээгээр “АСЕМ”-ийн автобус худалдан авч 2019 оны 01 сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэл сар бүр 10 сая 517 мянга 736 төгрөгийн ЛИЗИНГИЙН ТӨЛБӨР төлж 830 сая 901 мянга 144 төгрөгийг УЛСАД ТУШААЖЭЭ.

Түүнчлэн төсвийн мөнгө уйлдаггүй гэгчээр 2025 оны 06 сарын 30-нд “ЕСҮ ЭРДЭМ” ХХК-иас 27 сая төгрөгийн ЗӨӨВРИЙН ТАЙЗ, 18 сая төгрөгийн “ЗӨӨВРИЙН ДЭЛГЭЦ”-ийн үйлчилгээ авсан бол “ХАНХЭРЛЭН ЗАН” ХХК-иас 8 сая 300 мянган төгрөгийн үнэтэй 98 ИНЧИЙН ДЭЛГЭЦ авсан байна.

Мөн 2025 оны 05 дугаар сард “Монголын Уул уурхайн үндэсний Ассоциаци” руу “Уурхайчдын спортын Их наадам 2025” –д ХАНДИВ, эрхийн төлбөр гэх утгаар 5 сая 500 мянган төгрөгийг өгчээ.

Энэ мэтээр ТӨСВИЙН МӨНГӨӨР наргиж  цэнгэж, АВТОБУС ТҮРЭЭСЛЭЖ суугаа эрхэм даргад Монголын төр хариуцлага тооцож чадах уу...

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.