Говийн болон зүүн бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах уралдаан Өмнөговь аймагт зохион байгуулагдлаа
Д.Оюунболд
Үйл явдал
/
1 цаг 51 мин
Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо 2025 оны 9 сарын 18-19-ний өдрүүдэд “Говийн болон Зүүн бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах БУУРЧ ЦОМ-2025” ажил мэргэжлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Энэ уралдаанд бүсийн 7 аймаг, уул уурхайн 3 байгууллагын нийт 90 гаруй тогооч 15 төрөлд ур чадвараа сорьсон байна.
Дундговь аймгаас оролцогчид нийт 13 төрөлд оролцож, төрөл бүрд эхний байруудад шалгарсан нь манай аймгийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын ур чадвар, чадамжийг дээшлүүлж байгааг илтгэлээ. Мөн Дундговь аймгийн Тогоочдын “Галт билэг” холбоо уралдаанд амжилттай оролцож, “Шилдэг зохион байгуулалттай аймаг” болж, 800,000 төгрөгийн өргөмжлөл хүртсэн юм. Тус холбооны тэргүүн зөвлөх Ш.Оюун, тэргүүн Д.Энхтуяа, Монгол Улсын мастер тогооч Х.Энх-Амгалан нар "Алтан медаль" хүртэж, томоохон амжилт гаргалаа.
Мөн Орон нутгийн брэнд хоолны үзэсгэлэн багийн амжилт /400,000 төгрөг/, Орон нутгийн онцлогтой цайны үзэсгэлэн - Зоогийн бор овоот ХХК-ны үүсгэн байгуулагч Тогоочдын “Галт билэг“ холбооны гүйцэтгэх захирал З.Алимцэцэг, Орчин үеийн монгол хоол - Ашид рестораны ахлах тогооч А.Отгонжаргал, Х.Төмөрхуяг, Даш зоогийн ерөнхий тогооч Н.Дашням, Талх нарийн боов - Оргил бэйкери захирал Э.Сүрэнцэцэг, Эмнэлзүйн хоол- Ашид рестораны ахлах тогооч Л.Одгэрэл, Сургуулийн үдийн хоол- Луус сумын ЕБС-ийн тогооч Н.Ганчимэг нар мөнгөн медаль,
СӨБ-ын хоол- 8 дугаар цэцэрлэгийн тогооч О.Отгончимэг, Орон нутгийн брэнд хоолны ганцаарчилсан төрөл-Ашид рестораны ахлах тогооч Л.Одгэрэл, Дотор мах дайвар бүтээгдэхүүнээр хийх хоол- Ашид рестораны ахлах тогооч Л.Одгэрэл, Даш зоогийн ерөнхий тогооч Н.Дашням нар хүрэл медаль,
Жуулчинд өгөх өглөөний цай- Ашид рестораны ахлах тогооч Л.Одгэрэл, Оюутны төрөлд Политехник коллежийн оюутан Чанарав,Төгөлдөр,Цэрэнбат нар тусгай байр эзэлж, амжилтын үзүүлэлтээр 2-р байранд жагслаа.
Уралдаанд амжилттай оролцсон болон дэмжлэг үзүүлсэн бүх байгууллага, хамт олонд талархал илэрхийлье. Мөн 2027 онд энэ уралдааныг Дундговь аймагт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Монгол Улсын мастер тогооч Б.Дэлгэр энэхүү уралдааныг 3 сая төгрөгөөр дэмжихээ илэрхийллээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.