Хог хаягдлын зохистой менежментийн сургалт зохион байгуулагдлаа

Хэнтий аймагт 2022 оны 15 дугаар хуралдааны 8 дугаар тогтоолоор "Хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх төлөвлөгөө" батлагдсан.
Үүний хүрээнд тус төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, сум бүрийн хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг боловсруулах, оролцогчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор "Хог хаягдлыг зохистой зохицуулах систем бий болгох, зарчимд шилжих нь" сургалтыг зохион байгууллаа
Энэхүү сургалтад сумдын засаг дарга нар болон байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч нар оролцож сум орон нутгийн түвшинд хэрэгжүүлж болох арга зам, тулгамдаж буй асуудлыг тодорхойллоо.
Мөн "Эко сум" төрийн бус байгууллага болон дахивар бүтээгдэхүүн, аюултай хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн төлөөлөл оролцож, өөрсдийн туршлага, арга зүйгээ танилцуулан хуваалцсан юм.
Түүнчлэн сум бүрд дахивар бүтээгдэхүүн хүлээн авах цэг байгуулж иргэдийг мэдээллээр хангаж ажиллах шаардлагатай бөгөөд ийм цэг байгуулснаар иргэд хог хаягдлаа ангилан ялгах дадалд суралцахын зэрэгцээ аюултай хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар шийдвэрлэх нөхцөл бүрдэх юм.
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Өчигдөр 09 цаг 25 мин