Үндэсний аудитын газраас төрийн байгууллагуудад хяналт шалгалт хийсэн дүнгээ танилцуулсан. Аудитын байгууллагын дүгнэлтээр Эдийн Засгийн хөгжлийн яаманд дараах санхүүгийн зөрчил илэрчээ.
Тодруулбал, Эдийн засгийг сэргээж, сэнхрүүлж чаддаггүй “Монголын эдийн засгийн чуулган 2024” арга хэмжээнд 599 сая төгрөг зарлагадсан. Бүсчилсэн форумыг зохион байгуулж, санхүүжүүлэхэд Засгийн газрын нөөц сангаас 2 тэрбум, 379 сая 232 мянган төгрөгийг зарцуулсан ч ямар нэг үр дүнд хүрээгүй байна.
Мөн ЭЗХЯ-ны ТНБД-ын А/256, А/259 дугаар тушаалуудаар 2024 оны 11 сарын 25-аас 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл томилолтын мөнгийг хугацааг нь хоёр хоногоор илүү тооцож 18 алба хааагчид 4 сая 848 төгрөгийн илүү зардал гаргасан.
Гаднаас зочид хүлээж авах зардлаа хэтрүүлж 156 сая төгрөгийн илүү зардал гаргасан зэргийг онцолжээ. Монгол улсын төсвийг хямгадаж, илүү, үр ашиггүй зардал гаргахаас зайлсхийх ёстой төрийн захиргааны төв байгулууллагын эрх бүхйи албан тушаалтан нь өөрөө хууль зөрчиж ТӨСВИЙН МӨНГИЙГ УС ШИГ АСГАЖ байгаа нь туйлын харамсалтай юм.






Холбоотой мэдээ
-
Өчигдөр 17 цаг 18 мин
-
Өчигдөр 13 цаг 48 мин
-
Өчигдөр 13 цаг 45 мин
-
Өчигдөр 13 цаг 41 мин
-
Өчигдөр 13 цаг 39 мин
-
Өчигдөр 12 цаг 33 мин
-
Өчигдөр 11 цаг 53 мин
-
Өчигдөр 13 цаг 39 мин