ССАЖЗЯ-аас 18 саяар ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДЭГ хийлгэнэ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 цаг 36 мин

Шинээр байгуулагдсан Засгийн газрын Соёлын яамыг Монголын ТЭРГҮҮН БАЯЧУУДЫН ОХИД ээлжлэн удирдаж буй. Тухайлбал хоёр дахь парламентдаа УИХ-ын гишүүн болсон “Өсөх зоос” группийн өв залгамжлагч, охиноо үсэртэл алгадан ЗОДОЖ ЦОХИЖ, гэр бүлийн хүчирхийллийн шинэ жишиг тогтоосон Чинбатын Ундрам  Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамыг удирдахаар болсон.

Мэдээж шинэ сайд өмнөх багийг өөрчилж өөрийн хүмүүсээ албан тушаалаар шагнах нь тодорхой. Энэ дагуу “ХААН БУУЗ”-ны салбарын эрхлэгч, намчин С.ОЮУНБИЛЭГИЙГ Төрийн нарийн бичгийн даргаас нь чөлөөлж түүний оронд Б.ДАВААСҮРЭН гэх эрхмийг Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилоод буй.

Шинэхэн дээрээ сонихон гэж үг бий. Хууль бус Төрийн нарийн 2025 оны 08 дугаар сарын 18-нд “ЗАРДАЛ БАТЛАХ ТУХАЙ” А/109 тоот тушаалаараа Засгийн газрын шагнал болох “Соёлын тэргүүний ажилтан”, “Тэргүүний ардын авьяастан”, “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан”, “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол, тэмдгүүдийг хэвлүүлэхэд 18 сая 753 мянган төгрөг зарцуулахаар болжээ.

Ингэхдээ Соёлын тэргүүний ажилтан тэмдэг нэг ширхэг нь 16 мянга, нийт 500 ширхэгийг 8 саяар, Биеийн тамирын тэргүүний ажилтан тэмдэн 150 ширхэгийг, нэг ширхэг нь 19 мянгаар, аялал жуулчлалын тэргүүний ажилтан тэмдэг 150 ширхэгийг, нэг ширхэг нь 20 мянган төгрөгөөр, тэргүүний ардын авьяастан тэмдэг 100 ширхэгийг, нэг тус бүр нь 19 мянга, жуух бичиг, хавтас, хэвлэл зэрэгт зарцуулна гэжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.